Хөвсгөл нууранд автомашинтайгаа цөмөрсөн иргэнийг эсэн мэнд гаргажээ
2019-03-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл нууранд автомашинтайгаа цөмөрсөн иргэнийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гарган авчээ.

 

Тодруулбал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Далайн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт 4 км-т/ тус тосгоны харьяат иргэн О /20 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлагыг 2019.03.17-ны өдрийн 22:55 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22:59 цагт очиж, 23:05 цагт иргэн О-г нуураас эсэн мэнд гаргаж, 03.18-ны өдрийн 15:48 цагт автомашиныг татан гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Иргэн О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийнхүү өөрийн амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Saran:
Mongolchuud minee odoo boliochee tarhia tsenegle
2019-03-19
ок:
Хар ус уучаад гай болж байх юм.Хөөрхий онцгой баыдлын ажилчид
2019-03-19
Иргэн:
Өөрөө сөйн дуруураа ус руу орсон юм бол татаж гаргаж яах нь вэ
2019-03-19