Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цасан шуурга шуурч байна
2019-03-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэх тул иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж Авто тээврийн Үндэсний төвөөс анхааруулж байна. 

 

Одоогоор:

 

Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад цас орж шуурч эхэлсэн


Сүхбаатар, Өмнөговь аймгуудад тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай


Өвөрхангай аймгийн Хархорин, БатӨлзий сумдаар цас орсон


Дорноговь аймагт шороон шуургатай байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин