1.5 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 12.9 хувиар нэмэгджээ
2019-03-19
Гэрэл зургийг MPA.mn

 

Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, ажиллагчид 38.3 (6.2%) мянгаар нэмэгджээ.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны 4 дүгээр улиралд нийт 40.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 652.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.1 (5.3%) мянгаар, өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.3 (6.2%) мянгаар, өмнөх улирлаас 1.2 (0.2%) мянгаар тус тус нэмэгджээ.

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 46.4 (7.1%) мянга нь 240000 төгрөг хүртэлх цалинтай, 112.2 (17.2%) мянга нь 240001-500000 төгрөгийн цалинтай, 213.3 (32.7%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 140.9 (21.6%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 36.2 (5.6%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 103.3 (15.8%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

 

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 240001-500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 26.6 мянгаар, 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.1 мянгаар буурсан байна. Харин 900001-1500000 төгрөгийн цалинтай ажиллагчид 29.9 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 12.9 мянгаар тус тус нэмэгдсэн байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Shuud.mn
Сонин хачин
зочин:
би төрийн өмчит компанид сарын цалин 390,000 төгрөг үүнээс шимтгэлээ хасаад гар дээрээ 306000 төгрөг авдаг Үндэсний стастикийн алба ард иргэдийн дундаж цалин 1,150,000 төгрөг боллоо гээд унгас алдаж байх та нар зүгээр л хотын захын хорооллолын айлуудаар оролдоо бодит амьдрал ямар байгаа тэднээс бэлхнээ олж харах болно
2019-03-21
гадуур таксины үнэ нэмэгдсэн байна. оймсны үнэ бас нэмэгдсэн байна
2019-03-20
Өвгөн:
Амьдрах талаас бол х¿í àìüæèðãààíä õ¿ðýõ öàëèíòàé, ãýð îðîíòîé áàéõ íü íºãºº ñàéí íü íèéãìèéí ¸ñ áàéìààð, òýãýõã¿é áîëõîîð çàëóóñ áîîë áîëîîä áàéíà. Ìýäýæ áàéãàà ÷ ìýäýõã¿é ìýä ä¿ëèé öàðàéëàõ ...çààâàë áîîë÷ëîõ ãýæ óëàéðàõ ...
2019-03-19
иргэн:
автобус 2,5 дахин, такси 20 хувь барааны үнэ 30хувь нэмэгдсэн шүү тэгэхээр амьрал дээшлохүү доошүох уу
2019-03-19