Монголын багийн хоёр дахь алтан медалийг Х.Балжинням хүртлээ
2019-03-19
Гэрэл зургийг: Б.Уугансүх

 

Тусгай олимпын наадмын дөрөв дэх өдөр Монголын багт анхны алтан медалийг усан сэлэлтийн төрлөөс Б.Элбэрэлт авч ирсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн 100 метрт уралдсан Х.Балжинням алтан медаль авч, манай багийн хоёрдахь тусгай олимпын аварга төрлөө.

 

Х.Балжинням өмнөх өдөр нь бөөрөнцөг шидэлтийн төрлөөр хүрэл медаль хүртээд байсан юм. Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож буй долоон тамирчин багтсан. Тэдний нэг нь Х.Балжинням. Тэрбээр 23 настай, Өмнөговь аймгаас ирсэн бөгөөд анхны олон улсын тэмцээндээ оролцож буй нь энэ юм.

 

Бөөрөнцөг шидэлтийн төрөлдөө тактикийн алдаа гаргаж, хүрэл медаль хүртсэн ч гүйлтийн тэмцээндээ амжилттай оролцож хос медальтай эх орондоо харих нь ээ.

 

Гэрэл зургийг: Б.Уугансүх

 

Shuud.mn
Сонин хачин
baljinymaiin zurag bish bna ..... anhaarna biz
2019-03-19