Хоёр настай охин түймэрт өртөж нас баржээ
2019-03-20

 

Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлага 03.19-ний өдрийн 23:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 23:37 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт Г /2 настай, эмэгтэй/ галд өртөж нас баржээ.

 

Мөн Б /45 настай, эрэгтэй, согтуу/ гар, нуруу хэсгээрээ, Т /6 настай, эрэгтэй/ гар, цээж хэсгээрээ түлэгдсэн байсныг Эмнэлгийн болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин