Таны зардлыг хэмнэх гурван үйлдэлтэй принтер Epson L3110
3-20

Хорны үнэ өндөр, ашиглалтын багтаамж бага байдаг нь принтерийн түгээмэл дутагдал. Epson компани хэрэглэгчийн ашиглалтын зардлыг хэмнэх үүднээс EcoTank систем бүхий принтер үйлдвэрлэж байгаа нь сүүлийн таван жилд Ази тивд хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн болж хувирлаа. Ийм загварын нэг Epson L3110 бол хэрэглээний явцад картриж солихгүйгээр хорыг нь нэмж цэнэглэх боломжтой хэвлэх төхөөрөмж юм. Хувилах, хэвлэх, скайннердах 3 үйлдэлтэй.

 

 

Худалдан авч буй принтерийн бүрдэлд хор бүхий иж бүрдэл контейнер дагалдах учраас нэмж хор авах шаардлагагүй. Контейнертэй нэг иж бүрдэл хор 7500 хүртэл өнгөт, 4500 хүртэл хар-цагаан нүүр бүхий хэвлэлд хүрэлцэнэ. Дунджаар 3 хүртэл жил хороо солих шаардлагагүй гэсэн үг юм.

 

Хор бүхий цэнэглэх контейнер сав санаандгүй асгах, гоожуулахаас хамгаалсан клапантай. Контейнерын хошуу цэнэглэх аманд холбогдмогц клапан нээгдэж бэх буюу хор хэвлэх төхөөрөмжид орно. Контейнерыг цэнэглэх хошуунаас салгамагц клапан хаагддаг тул контейнерыг доош харуулж тавьсан ч бэх-хор асгарахгүй.

 

 

Epson брэндийн албан ёсны дистрибьютор PC mall

Холбоо барих утас: 7575-3535, 99903535, 93353535, 95953535
Вэб сайт: www.pcmall.mn

Shuud.mn
Сонин хачин