Хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ
2019-03-20

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ. Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан учраас хуулийн байгууллагын зохих хариу гартал  шүүгчийн ажлаас нь чөлөөлжээ

 

Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч С.Батжаргалын эрхийг түдгэлзүүлсэн байна. Тэрбээр мөн хуулийн байгууллагад шалгагдаж буй аж.

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Элбэгдоржийн Лүндэндорж ШЕЗ ийн даргаар ажиллаж байгаа цагт шүүх авилгачдаас ангижрахгүй.
2019-03-20