Э.Энхбаяр Тусгай олимпын наадмаас мөнгөн медаль хүртэв
2019-03-20
Гэрэл зургийг Б.Уугансүх

 

Монголчууд Тусгай олимпын Зуны 15 дугаар наадамд урам зориг, эрч хүч дүүрэн оролцож байна. Манай багийн 14 дэх медалийг 100 метрийн гүйлтийн төрөлд Э.Энхбаяр хүртлээ. Тэрбээр 200 метрийг төрөлд алтан медалийн болзол хангасан ч харамсалтай шалтгаанаар хасагдсан. Тэгвэл энэ удаа амжилтаа бататгаж, мөнгөн медаль хүртлээ.

 

Тэрбээр 15 настай, Хөвсгөлөөс сонгогдож Монголын Тусгай олимпын багийн гишүүн болсон юм.

 

Монголын багийн медалийн амжилт:

 

Алт:

 

Э.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт

 

Х.Балжинням – 100 метрийн гүйлт

 

Мөнгө:

 

Т.Балданхайням – жүдо

У.Нинжбадам – ширээний теннис

Б.Амарболд – ширээний теннис

Э.Билгүүн – жүдо

Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт

 

Хүрэл:

 

Ө.Амарсанаа – жүдо

Э.Бямбажаргал - жүдо

Б.Амарсанаа – бочче

Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт

Б.Мягмарнаран – бадминтон

Э.Энхтуул – бочче

Shuud.mn
Сонин хачин