СУДАЛГАА: Дүүргүүдийн өрсөлдөх чадварын ялгаа
2019-03-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын тайланг өнөөдөр /2019.03.21/ танилцууллаа.

 

Монгол Улсын нийт хүн амын 67 хувь нь хот суурин газар, 45 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Хотжилт бол хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, шинэ санаа, шинэ боломж, илүү сайн амьдралын стандарт. Гэвч Улаанбаатар хотын иргэд хотжилтын үр шимийг бүрэн дүүрэн, ижил тэгш хүртэж чадаж байгаа эсэх Монгол Улсад “хотжилт” гэх үзэгдэл хэрхэн тодорхойлогдож, ямар үр нөлөөг дагуулж байгаа вэ зэргийг тайланд дурджээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хот, дүүргийн өрсөлдөх чадварыг 2017 оноос эхлэн судалсан бөгөөд ийнхүү 2 дахь тайлангаа гаргаж буй юм. Тус судалгаа нь Улаанбаатар хот болон 9 дүүргийн өрсөлдөх чадварыг Амьдралын чанар, Амьдрах орчин, Аюулгүй байдал, Засаглал, Эдийн засаг гэсэн 5 бүлгийн хүрээнд 150 шалгуур үзүүлэлтээр цогцоор үнэлсэн байна.

 

Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж татаж авах боломжтой.

 

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шилтэй ч гэсэн бичиж өгсөн зүйлийг уншиж чадахгүй юм
2019-03-21