ФОТО: Хамгийн идэвхитэй нь хүүхдүүд
2019-03-21

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар зохион байгууллаа.

 

Газар хөдлөлтийн урьдчилан таамаглаж болно. Гэвч чухам яг хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой. Тиймээс ч бид хэлж ирэхгүй гамшиг нүүрлэхэд өөрийгөө хамгаалахд суралцаж жил бүрийн хавар ийн гамшгийн дуут дохиогоор гадна талбайд гарч жагсдаг.

 

Жил бүрийн энэхүү арга хэмжээнд хамгийн идэвхитэй оролцогчид бол томчуудаас илүү сургууль, цэцэрлэгийн багачууд. Гамшгийн дуут дохиогоор сургуулилтад хамрагдсан “хөөрхөн”-үүдийн фотог хүргэж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөөрхөн юмаа.Тэр адидастай ах бол авшигтай аан...
2019-03-21