Шинэ Зеландад цэргийн зориулалттай автомат бууг ХОРИГЛОЛОО
2019-03-22

Амар тайван Шинэ Зеланд улсад энэ сарын 15-нд террорист халдлага гарч, түүхэнд хараар тэмдэгдлэх үйл явдал болсон юм.

 

 

Автомат буугаар зэвсэглэсэн Австрали залуу Кристчөрч хотын төвд байрлах исламын шашны "Мажид Аль Нур" сүм рүү нэвтэрч, мөргөл үйлдэж байсан иргэд рүү гал нээсэн билээ.

 

Энэхүү аймшигт террорист халдлагаар 50 хүн амиа алдсан юм. 

 

Уг халдлагатай холбоотойгоор  Ерөнхий сайд Жасинда Ардерн галт зэвсгийн хуулиа чангатгахаар болсон тухайгаа зарласан аж.

 

Ерөнхий сайдын санаачилсан уг хуулийн төсөлд цэргийн зориулалттай бүх төрлийн хагас автомат гал зэвсэг болон түүнийг угсрах, цэнэглэх дагалдах сэлбэг эзэмшихийг хориглохоор болжээ.

 

Галт зэвсгийн хуулийг чангатгах нь дахин террорист халдлага гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэвлэлийн хурлын үеэр хатуухан мэдэгдэв.

 

Тэрбээр "Дахин хэн нэгэн Шинэ Зеланд улсад халдах боломжийг би зөвшөөрөхгүй" гэж хэлжээ. 

 

Мэдээж галт зэвсэг эзэмших худалдан авахыг бүрэн хориглоогүй бөгөөд галт зэвсэг эзэмших эрхийг худалдаж авахыг 100- 200 сая ам.доллар гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин