Приянка Чопра муу эхнэр гэдгээ хүлээн зөвшөөрлөө
2019-03-22

Волливуудаас холливуудад амжилттай хүч үзэж, карьерийнхээ оргил үедээ яваа жүжигчин Приянка Чопра өчигдөр "LATE" шоунд оролцож, хувийнхаа амьдралын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Өдгөө 35 настай Чопра өнгөрөгч оны арванхоёрдугаар сард өөрөөсөө 10 насаар дүү Америкийн поп дуучин  Ник Жонастай Энэтхэг заншлаар хуримласан юм.

 

Тэгвэл эхнэр гэх алдрыг хүртээд удаагүй байгаа Чопра ярилцлагынхаа үеэр "Би хэтэрхий олон жил ганц бие байсан. Бүх зүйлийг ганцаараа хийж, гүйцэтгэдэг байсан. Гэхдээ хуримаа хийх шийдвэр гаргачихаад сууж байхдаа сайн эхнэр байж чадах болов уу гэж бодох болсон. Хуримаа хийгээд дөрвөн сар болжээ. Үнэнийг хэлэхэд би маш муу эхнэр. Үнэхээр муу эхнэр. Хайртай нөхрөөсөө уучлалт хүсмээр байна" гэж хэлжээ.

 

Хөтлөгч "Яагаад муу эхнэр гэж. Танд ямар нэгэн асуудал байна уу?" гэх асуултад Чопра "Би муу хоол хийдэг. Гэрийн ойр зуурын ч ажил хийж чаддаггүй. Гэтэл Ник надаас илүү гэрийн ажилдаа сайн. Би сайн эзэгтэй болохын тулд хичээх болно" гэж хариулсан байна. 

 

Хос зургаахан сар болзоод, хуримласан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин