Согтуу жолоочийн балгаар хоёр хүн хорвоог орхижээ
2019-03-22
Гэрэл зургийг MPA.mn

 

2019.03.18-22-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1198 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 826 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллалаа.

 

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 4 хүний амь нас хохирч, 41 хүн гэмтэж, бэртсэн ба орон нутагт 6 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 

- СХД-ийн нутаг “Монгол наадам” цогцолбор орох замд амины T.Mark2 автомашин онхолдож зорчигч 20 настай О, 13 настай Д нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ба жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон байна.

 

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 21 настай Т-н амь нас хохирсон.

 

- СХД-ийн нутаг Зүүн салааны шинэ эцэст марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж H.Aero city маркийн автобусны жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.

 

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын үйлдэгдсэн хэлбэрийг авч үзвэл явган зорчигч мөргөсөн 1, автомашинтай мөргөлдсөн 1 осол бол дийлэнх хувийг буюу 4 осол нь онхолдох хэлбэрээр бүртгэгдсэн байна. Энэ хэлбэрийн осол гарах гол шалтгаанууд нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсноос шалтгаалж байна.

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 23 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 39 осол нь мөргөлдөх хэлбэрээ, онхолдох хэлбэрээр 3 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

 

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 191 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.

 

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 8,9 хувиар, гэмтсэн хүний тоо 57,6 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 2,3 дахин, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 27,3 хувиар өссөн байна. 

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
Dash:
Hvrelsvhee pizda mini Arhinii vildvervvdiig hurdan haa l da
2019-03-22
иргэн:
АРХИ үйлдвэрлэхээ болчихоо. Энэ улс чинь архинд живлээ. Угаасаа соёлгүй, бүдүүлэг бүгд шахуу эр, эмгүй архины хамааралтай болчихсон хүмүүс. ӨӨрийнхөө хэмжээг тааруулаад ууж идэж чадахгүй хүмүүс өөр юуны хэмжээ тааруулах вэ, охидоо хүртэл хүчиндэх хэрэг өсөж байна. Зарим улсаа архи хэрэглэхгүй болоод л байна. Монгол Улсаараа архи хэрэглэхгүй бол үхэх нь үхээд тэгээд аяндаа цэгцэрнээ. Ингэж хүчин, үхэл, зовлонгоос ангижрах байх. Бүгд үүнд анхаараач, надад хамаагүй гээд хувиа бодоод чимээүЙ БАЙГААД БАЙМААРГҮЙ БАЙНА.
2019-03-22
2019.03.18-22-ны өдрүүдэд нийтдээ 10 хүн автын ослоор амиа алдсан байна. Дэндүү олон бна даа. Энэ засгийн үед аллага таллага, аваар осол, амиа хорлож олон хүн нас барж бна даа, яана даа
2019-03-22