Тендерийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баталлаа.
Дараагаар нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж, алт тушаалтын татварыг 2.5 хувь байсныг таван хувь болгох санал дэмжигдсэн байна. Тиймээс алтны татварыг 2.5 хувиар тусгасан анхны төслийг хууль санаачлагчид буцаалаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ