Сири улс албан ёсоор Исламын улсын нөлөөллөөс гарлаа
2019-03-25

Ойрхи Дорнодын дамнасан "Халифатын улс" байгуулахаар өнгөрсөн хугацаанд террорист алан хядах үйл ажиллагаа явуулж, олон улсыг заналхийлсэн "Исламын улс" бүлэглэл МӨХӨХ үйл явцдаа орсон талаар "НАТО" холбоо мэдэгдсэн талаар "www.nytimes.com" сайт уламжлав. 

 

 

"Исламын улс" бүлэглэл Ирак, Сири, Ливи болон Ойрхи Дорнодын зарим орнуудад хүч түрэмгийлэн нэвтэрч, зарим газар эрхээ тогтоосон юм.

 

Гэхдээ АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл сүүлийн гурван жилийн хугацаанд террористуудтай хатуухан тэмцэж, Сири болон Иракаас хөөж, алдсан газар нутгийг нь жинхэнэ эзэд нь хүлээлгэн өгчээ.

 

Тэгвэл Сири улс албан ёсоор Исламын улс бүлэглэлийн хүчирхийллээс салж, айх айдасгүй болжээ.

 

Олон улсын цэргийн эвсэл хэдхэн хоногийн өмнө Исламын улсын мэдэлд байсан Сирийн газар нутгийн сүүлчийн хэсгийг эзлэн авчээ.

 

Энэ  талаар "НАТО" холбооны тэргүүн Иенс Столтенбэрг "Таван жил ноёлсон халифатчуудыг устгасан нь терроризмын эсрэг хийсэн томоохон алхам боллоо" гэж мэдэгджээ.

 

"Исламын улс" бүлэглэл 2014 оны зун байгуулагдсан ба дараа оных нь хоёрдугаар сард Сирийн Ракка хотыг эзлэн түрэмгийлж, олон мянган иргэдийг хөнөөсөн юм.

 

Тус бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдадиг "дэлхийн хамгийн онц аюултай террорист" хэмээн АНУ зарласан ба түүнийг амиа алдсан гэж мэдэгдсэн ч уг мэдээллийг террористууд хуурамч хэмээсэн билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
мн:
Дэлгэрцэцэг гуай дэмийрээд байгаараа. Эсвэл барууны тархиа угаалгасан тэжээвэр гөлөг үү. Бодит үнэнийг гуйвуулах нь хүмүүсийн дургуйг хүргэдэг юм. АН болон америкийн жинхэнэ нүүр царайг монголчуудын ихэнх нь мэдчихээд байна хөөе
2019-04-04
Оросууд шүү дээ. Юун америк вэ. Оросуудад баярлах ХЭРЭГТЭЙ
2019-03-28
ОХУ ын зэвсэгт хүчинд баяр хүргэе. Одоо Америкийн санхүүжилттэй сөрөг хүчин хэмээх урвагчидыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй. Эх орноо гэх сэтгэлгүй алуурчид Сирийг үнс нурам болгосон
2019-03-28
АНУ ЕХ 2 бол харин ч дайныг удаашруулж башир асадыг буулгах зорилготой энэ дайныг ѳѳрсдѳѳ ѳдѳѳсѳн улсууд харин Оросууд энэ дайнд Асадын талд зогсосноор тэдний ашиг сонирхол бүтэлгүйтэж одоо дайн дуусгасан баатрууд болж үлдэх түрүүлж мэдэгдэх л гарц үлдэж шэтэл босогч нар лалын улсынхан байсаар байлдсаар л байна шүү дээ ѳнѳѳдѳр ч гэлээ
2019-03-25
Зочин:
ОХУ-ын зэвсэгт хүчин устгасан шүүдээ, АНУ, ЕХ саад хийж террористуудыг зэвсэгээр хангаж ажилласан.Оросын ВКС усгасан шүүдээ.
2019-03-25