БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал эхэлнэ
2019-03-25

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ёны манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад ийнхүү 4 жилийн дараа айлчилж байна.

 

 

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт тус тус бараалхана. Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог  дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Shuud.mn
Сонин хачин
за тэгээд маньдаа мөнгө зээлчих гээд солиороод унав даа
2019-03-25