JCI Mentorship төсөл хөгжлийн боломжийг залуучуудад олгоно
2019-03-25

“JCI Монгол” олон улсын залуучуудын байгууллагын JCI Централ салбар байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “JCI Mentorship” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 3 сарын 20-ны өдөр зохион байгуулагдав.

 

 

“JCI Mentorship” төсөл нь НҮБ-аас  гаргасан “Тогтвортой Хөгжлийн Зорилго-2030”-д үндэслэн их дээд сургуулийн төгсөх курсын оюутнуудыг Ментороор дамжуулан хувь хүний болон ажил мэргэжлийн карьерээ хөгжүүлэхэд туслах зорилготой төсөл юм.

 

Монгол Улсад 20-25 насны залуусын хөдөлмөр эрхлэлт муу байгааг олон стастик судалгаа харуулдаг.  Судалгаанаас харахад жил бүр дунджаар 35,000 оюутан их дээд сургууль төгсдөг ч дөнгөж 32% нь төгссөн мэргэжлээрээ ажлын байртай болдог гэсэн тоон үзүүлэлт байна. Нөгөө талд ажил олгогч нарт чадварлаг боловсон хүчний хэрэгцээ өндөр байдаг.

 

JCI Централ салбар байгууллага нь эдгээр хэрэгцээ шаардлагыг олж харан “JCI Mentorship” төслийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорин ажиллаж байна. 2019 оны хувьд салбартаа манлайлан ажиллаж буй 24 менторыг урин, тэдний шаардлага шалгууруудад тулгуурлан Карьер Хөгжлийн Төв-ийн Professional Profile тест буюу Ажлын байран дахь хувь хүний онцлогийг тодорхойлох үнэлгээгээр баталгаажсан чадварлаг 28 мэнтийг шалгаруулан төсөлд хамруулж байна.

 

 

Шалгарсан 28 мэнтий маань хоёр сарын хугацаанд Менторуудын заавар зөвлөгөөг даган сурч боловсорч, хөгжих боломжтой бөгөөд шалгарсан мэнтийнүүдэд ажилд орох боломж бүрдэх юм. Мөн шилдгээр шалгарсан нэг мэнтийд БНХАУ болон Итали улсад тэтгэлгээр Магистрт суралцах боломж нээгдэнэ.

 

Төсөлд хамрагдсанаар хувь хүний хөжил болон карьер төлөвлөлт, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах боломжууд оюутан залууст бүрдэнэ. Төсөлд оролцож буй менторууд маань хоёр сарын турш өөрсдийн ажил мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, туршлага мэдлэгээсээ хуваалцан шинэ шилдэг залуу үеэ бэлдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм.

 

Төсөлд уригдан хамрагдаж буй менторууд болон компаниуд маань нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн дураараа оролцож байгаа бөгөөд нэг нэг мэнтийг даан авч ажил мэргэжлийн чиг баримжаа, хувь хүний хөгжилд нь анхаарна. Мэнтий нарын хувьд төсөлд ямар нэгэн үнэ төлбөргүй хамрагдаж байгаа нь төслийн бас нэг давуу тал юм.

 

“JCI Mentorship” төслийг JCI Централ салбар байгууллага санаачлан Golden Alp Group болон Аpec Center ивээн тэтгэн хэрэгжүүлж байна. Мөн Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар, Монголын Оюутны Холбоо, Карьер хөгжлийн төв, Smart Brokers ХХК болон CRM ХХК хамтран хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч, ажил горилогч нарын хооронд үүсээд байгаа зааг зөрөөг уулзуулах гүүр болохоор зорин ажиллаж байна.

 

 

Доорх хаягаар төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

 

https://www.facebook.com/jcimentorship/

 

jcimentorshipprogram@gmail.com
 

Shuud.mn
Сонин хачин