О.Магнай: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ШХАБ-тай холбогдож байна
2019-03-25

АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН дөрөвдүгээр сарын 05-нд жагсаал зохион байгуулах юм байна. ЖДҮ-ийн асуудал, Шанхайн хамтын ажиллагааны асуудлаар шаардлага тавих юм байна. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж:

 

-АН-ын зүгээс жагсаал, цуглаан зохион байгуулаагүй. Эдийн засгийн өсөлтийг тодорхой ажлууд хийхгүйгээр дотоодын зөрчил тэмцэлдээ цаг зарж хугацаа алдсан эрх баригчдад шаардлага тавина. Амлалтаа биелүүлэхийг шаардана. Нийгэмд асуудал үүсгээд байгаа ЖДҮ-чдэдээ хариуцлага тооцохыг шаардана. 

 

ШХАБ-д элсэх тухай асуудал бидний тусгаар тогтнол, эрх чөлөөг алдах асуудал болж байгаа. МАН-ын амлалт хангалтгүй байна. Эдийн засаг өсөлттэй байгаа нь хувийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой байгаа. Гадаад эдийн засаг дахь экспортын бүтээгдэхүүний үнэ өссөн. Эдийн засаг өсөлттэй энэ хугацаанд валютын ханшийг алдлаа. Иргэдийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүний үнэ 23 хувиар өссөн байна. Шатахууны үнэ өссөн. 2016 оны сонгуулиар МАН "Төрөөгүй хүүхэд хүртэл 15 сая төгрөгний өртэй" гэж ард түмнийг айлгаж байгаад сонгуульд ялж байсан. Гэтэл өнөөдөр нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй атал нэг хүнд ногдох өр 23 сая төгрөг болж хувирлаа. 

 

АН эрх барьж байхдаа онгоц худалдаж авсан, сум, өрх болгонд цахилгаан хүргэсэн, ДЦС-ын хүчин чадал нэмсэн, МАН-ын 90 жилийн түүхэндээ хийгээгүй замыг тавьсан. МАН өр нэмэгдүүлж байна, бүтээн байгуулалт хийхгүй байна. 

 

МАН татвар нэмэхгүй гэж амласан боловч нэг удаагийн чуулганаар найман төрлийн татвар нэмсэн. Шат шатандаа иргэдийн карма руу гараа шургуулсан үйл ажиллагаа явуулж байгаа.  Тиймээс богино хугацаанд бодитой орлого болсон бодлогын шинжтэй үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна. 

 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай:

 

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд ШХАБ-тай холбогдож байна. ШХАБ-д элсэхийг дэмжиж байгаа гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд  байна. ШХАБ-д элсэхийг АН хэзээ ч дэмжихгүй. АН ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө хатуу зогсоно хэмээлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-"60 тэрбум"-ын асуудлаар яагаад сөрөг хүчин дуугарахгүй байна вэ?

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

 

-"60 тэрбум"-ын асуудлыг огт орхиогүй. ЖДҮ-тэй холбоотой байгаа. 

 

-ШХАБ-д элсэхийг дэмжиж байгааг ямар юугаар нотлох вэ?

 

-ШХАБ-д элсэхийг Засгийн газар дэмжиж байгаа. Мөн зарим гишүүд, тэр дундаа Засгийн газрын гишүүд дэмжиж байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар нар ШХАБ-д элсэхийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene neg hachin yumaar tanai nam yugaa hiideg bnaa ta nariig l dooshoo hiij bgaa sh dee
2019-03-26
Хүү минь дээ:
Яаж тархи нь эргэхээрээ 360 градус эргэлэг байнаа. Уг нь чамайг их дэмждэг байлаа. Ийм туйлбаргүй гэж мэдсэнгүй
2019-03-25
daravgar har uruuliig ni tumur utsaar udnee muu urvagch 49%
2019-03-25
irgen:
uhsnii chine ardchilal ha kkk
2019-03-25
ЖДҮ зээл өгч:
УИХ-д ШХАБ-д санал авна. Кноп даруулна Ямра дээ
2019-03-25
түвшинбаяр:
ШХАБ-т элсэх ба ЖДҮ зөрчил ямар холбоотой юм бэ?
2019-03-25
ЖДҮ зээл өгч:
УИХ-д ШХАБ-д санал авна. Кноп даруулна Ямра дээ
ЭНЭ НАМ /АН/ ДОТООД АСУУДЛАА ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛОО,,, САЙХАН ШУДАРГА ЗАЛУУЧУУД АА АЛДЛАА, НАМЫН БАРАГ БҮЛЭГГҮЙ БОЛЛОО, ЯАНАА, БӨӨН АСУУДЛАА НИЙГЭМ РҮҮ ХАНДУУЛАХ ЗОРИЛГОТОЙ БАЙХ ШИГ ЭЭ, ХҮН НААД ЖАГСААЛД ЧИНЬ ИРЭХ ЮМ БОЛОВ УУ ДАА...
2019-03-25
зочин:
Энэ бүүр маанаг болчихсон явж байна ш дээ, Хаврын синдром нь хөдөлжээ_ Сүүлийн үед хачин юм яриад байсан ийм өвчтэй болсон юм байна.
2019-03-25
Монголоо эх орноо гэсэн сэтгэлтэй хийсэн юмтай хийх юмтай байцгаа
2019-03-25
ddfd:
Энэ хүний сэтгэц зүгээр байгаа?
2019-03-25
ZOCHIN:
MAGNAI ,ERDENE AHTAIGAA NIILJ BGAAD MANAN G 60 TERBUMIIG ERDENETIIN 49 HUVIIG ZOV SHIIDEHIIN TOLOO DUUGARDAA...ERGUU HURGA AA
2019-03-25