Хүүхдийн тэтгэмж төлдөггүй хүмүүст  хариуцлага тооцохыг шаардлаа
2019-03-25

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тус холбооноос хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна. Ингэхдээ эхний ээлжинд шийдвэр гаргагчдад хандан шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус шаардлагын эхэнд Гэр бүлийн тухай хуулийн энэ хаврын чуулганаар яаралтай батлахыг хүсчээ. Учир нь гэр бүлийн тухай хууль 2006 оноос хойш улс төрийн шалтгаанаар хэлэлцэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс улстөржилтгүйгээр хэлэлцэж, батлах ёстой хэмээн тус холбооны удирдлага үзэж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон зөрчлийн тухай хуулинд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулахыг шаарджээ. Өрх толгойлсон 72 мянган эмэгтэй, насанд хүрээгүй 36 мянган хүүхдийн эрх ашгийг хөндөгдөж байна. Тиймээс хүүхдийн тэтгэмж төлөхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог системыг хуулинд тусгахыг шаардаж байгаагаа МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл ярилаа.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин