УИХ-ын ээлжит бус чуулганыг хаана
2019-03-26 08:22

 

Өнөөдөр УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаантай. Үүнд:

 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх/;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

 

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
- Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

03 дугаар сарын 26-ны Мягмар гарагт 15.00 цагаас:

- Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
- Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал;
- Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

Shuud.mn
Сонин хачин