ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шүүхийн бүрэн эрхэд алдсан гэж үзлээ

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан байна. Тиймээс тэднээс болон гэр бүлээс нь уучлал гуйж байгаагаа мэдэгдсэн.
Харин түүний энэ мэдэгдлийг Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй үйлдэл хэмээн хуульч Н.Ариунболд мэдээллээ. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шүүхээр нэгэнт гэм буруу нь шийдэгдсэн хэргийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй үйлдэл болсон хэмээн үзлээ.
Тэрбээр “Эрүүдэн шүүсэн баримт байгаа бол үүнийг Засгийн газар, намын бүлэг хэлэлцэх бус прокуророор дамжуулан тухайн асуудлыг шийдсэн шүүхээр хянуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл шинээр илэрсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхгүйгээр улс төрийн хүрээнд хэлэлцэж байгаа нь хуулинд нийцэхгүй, шүүхийн бүрэн эрхэд халдсан үйл явдал болсон. Тиймээс энэ баримтыг яаралтай шүүхээр хянуулахыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардаж байна. Ардчилсан Үндсэн хуультай оронд нэг ч иргэн нэг ч хором хилсээр хоригдож, шийтгэгдэх ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр улс төрийн ашиг харж, хувийн нэр хүндээ өсгөх зорилгоор олон нийтэд ийм мэдээлэл цацахгүй байхыг хуульзүйн сайдаас хүслээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ