Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Солонгосын визний асуудлыг хөндлөө
2019-03-26 14:02

Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр уулзсанаас хойш ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.

 

Ноён Ли Наг Ёнг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний халуун дотно мэндчилгээг дамжуулж, танд чин сэтгэлийн мэндчилгээ хүргүүлсэн гэлээ.

 

2020 онд Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болох бөгөөд энэ ойг өндөр хэмжээнд, үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх саналтай буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлж, энэ хүрээнд хоёр улсын залуусын бизнес зөвлөл байгуулах зэрэг бодит санал, санаачилга гаргаж байгаагаа хэллээ. Тухайлбал, Монгол Улсад хөдөө аж ахуй, хүнс, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, харин БНСУ-д ноу-хау, технологи байгаа учраас хоёр орны залуусыг уялдаа, холбоотой болгон, бизнес зөвлөл байгуулах бүрэн боломжтой гээд энэ хүрээнд хийгдсэн судалгаа, төслүүдийг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнд гардуулан өгөв. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний санаачилсан зүүн Азийн төмөр замын сүлжээг дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, энэ нь бүс нутгийн дэд бүтэц болоод далайд гарцгүй Монгол Улсад хэрэгтэй санаачилга хэмээв.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргасан талаараа эргэн сануулж:

 

Монгол Улс нар, салхи, нүүрсний зэрэг хямд эрчим хүч үйлдвэрлэлээр БНСУ, Япон улсуудын эрчим хүчний оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх боломжтой талаар төсөл, судалгааг товч танилцуулав. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны дээрх хэлбэрүүд нь бүс нутгийг энх тайван байлгах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цохон тэмдэглэлээ.

 

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнг 2020 онд болох Монгол Улс-БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд одоогийн Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэл болгохын тулд хичээн ажиллахаа хэлээд, ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн талаар ярив.

 

Тухайлбал, дээр яригдсан төслүүд болоод агаарын тээвэр, улс хооронд зорчих асуудал зэргийг сайтар ярилцахаар болсон талаар мэдээлэл өгч, эдгээр асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг анхаарч өгөхийг хүслээ. Мөн залуусын бизнес зөвлөл байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох байгууллагуудаар дамжуулан үр дүн гаргахад нь анхаарч ажиллахаа илэрхийлэв.

 

 

Уулзалтын үеэр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-руу зорчих визийн асуудлыг хөндөн ярьсан юм. Жишээ нь, монгол иргэд БНСУ-д богино хугацаанд зорчин ирдэг ч буцаж явахад нь асуудал тулгардаг. БНСУ-д байх хугацаандаа визийн зөрчил гаргаагүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргаж өгөхөд анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёнгоос хүслээ.

 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ли Наг Ёны Монгол Улсад хийх албан ёсны айлчлалд нь амжилт хүсч, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд мэндчилгээ дамжууллаа.

Shuud.mn
Сонин хачин
bi:
uuriin ulsaa solongos shig bolgohiig ermelz... busdaas uchuuhen zuil guihaa bolchih... guilgachin tsarailahiinnn....
2019-04-01
bi:
gaigui bugdiig ni hariin orond ilgeegeed uldsen heden yadarsaniig ni eleg barij bhad amar gej l bhgui yu.....
2019-04-01
Баяр:
Юмыг эерэг талаас нь хар даа
2019-03-31
Ониг ониг. Ерөнхийлөгч нь виза гуйгаад зогсож байдаг. Ард түмнээ харийн оронд боолын хөдөлмөр эрхлүүлэхээр гуйгаад байх даа яахав дээ
2019-03-29
bi:
gaigui bugdiig ni hariin orond ilgeegeed uldsen heden yadarsaniig ni eleg barij bhad amar gej l bhgui yu.....
Баяр:
Юмыг эерэг талаас нь хар даа
Битгий солиор чи...албатай юмуу давар!!!
2019-03-26
Тэр яах вэ визний хариу 7хоногт өгдөг болгооч
2019-03-26
3 сар дотроо ажил хийнэ үү яана уу тэрниыг барьж буцаадгаа л боличмоор юм. Мөн 3 сар болоод ирж бгаад нь визээ дахиал өгөх хэрэгтэйшдэ хатуураал өгөхгүй байхаар чинь харлаад бгаамшдэ хүмүүс. Эсвэл анхнаас нь 90х биш 15х ынхоо визийг өгдөгсөнжүү тэгвэл хэн явж ажиллах вэдэ. Албатай юм шиг 90х виз өгчөөд ажил хийж бхад барина буцаана шал утгагүй
2019-03-26
Битгий солиор чи...албатай юмуу давар!!!
КОРЕА РУУ ВИЗАТАЙ БАЙСАН НЬ ЗӨВ. ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧ НАР НЬ ОЧООД АЙЛУУДЫН ГАДАА БАЙГАА ДУГУЙ БУСАД ЮМЫН ХУЛГАЙЛААД ДУУСНА.ЗҮГЭЭР ЯВДАГ БИД ХҮНД БАЙДАЛД ОРНО.ИЙМД КОРЕА РУУ ЗААВАЛ ВИЗАТАЙ БАЙХ ЮСТОЙ.ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ВИЗАГҮЙ БОЛГОЖ ӨГ ГЭЖ БИТГИЙ ГУЙГААД ШИВШИГ БОЛООД БАЙГААЧ.БИД ВИЗАТАЙГАА ЯВМААР БАЙНА.
2019-03-26
Сайн судалж хулгайч худалч хүмүүсиыг гаргахаа болимоороо.Дэлхийд Монголын нэр унаж байна.
2019-03-26
Үнэн:
Монголчууд гадны оронд очоод нэр нүүрэ бодож баймаар юм.Солонгост харлаад худадч зангаа гаргаж бусаддаа гай болох юм.зарим нь ч бүр өөрийн нутагтаа гаргадаг заваан зангаа гаргаад л.
2019-03-26
zochin:
vizgui bllno gj hudlaa zurchil gargaagui irj baigaa humuusiig dahian hjndrelguk gargaj baivalbolloo
2019-03-26
zochin:
vizgui bllno gj hudlaa zurchil gargaagui irj baigaa humuusiig dahian hjndrelguk gargaj baivalbolloo
2019-03-26
иргэн:
Энэ тийм их чухал уу. Солонгосчуудад ч гэсэн монголд орж ирэхэд хязгаар тогтоож,виз олгодоо хатуу хандаж байх хэрэгтэй. Солонгосоор дүүрэх нь байна.Гадны иргэд монгол улсад шашины үйл ажиллагаа явуулахыг хатуу хорь
2019-03-26