БНСУ-ын Ерөнхий сайдын хүндэт дэвтэрт үлдээсэн үгс
2019-03-26

БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байна.Тэрбээр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд зочилж, Төрийн ордны хүндэт дэвтэрт дурсгалын үгээ үлдээж, гарын үсгээ зурсан. 

 

 

Тэгвэл Солонгосын Ерөнхий сайд Ли Наг Ён Төрийн ордны хүндэт дэвтэрт "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор Монгол Улс хөгжин дэвшиж, ард түмэн нь аз жаргалтай байхыг ерөөж байна. БНСУ нь найзын хувиар Монгол улсын хөгжил дэвшил, амжилт бүтээлд хамт байх болно" хэмээн бичиж үлдээжээ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин