Хүлээлт үүсгэсэн "Халуун зүрх" энэ сарын 29-нд нээлтээ хийнэ
3-26

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж “Аримун” нэртэй продакшныг байгуулаад байгаа. Уг продакшны дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

 

 

Нийгэмд хүлээлт үүсгээд буй хүн амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай өгүүлэх тус бүтээлийн богино танилцуулга буюу трайлер өнөөдрөөс олон нийтийн сүлжээгээр цацагдлаа.  

 

Тус киноны зохиолыг жүжигчин СТА А.Ганчимэг бичиж, Д.Ганцэцэг ерөнхий найруулагчаар ажилласан. Харин киноны дууг “Vocie Mongolia” шоуны ялагч Ц.Энгүүн дуулсан нь олон нийтээс өндөр үнэлгээ аваад буй.

 

“Аримун” продакшны энэхүү уран бүтээл олон анхдагчийг багтаажээ. Тухайлбал:

 

-Хоёр Ганаагийн байгуулсан “Аримун” продакшны анхны бүтээл

 

- “The voice Mongolia” шоуны ялагч, залуу дуучин Ц.Энгүүн “Халуун зүрх” киноны дууг дуулж амьдруулсан. Энэхүү дуу нь Ц.Энгүүний анхны уран бүтээл юм.

 

- “MNTM” шоуны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор энэхүү кино уран бүтээлд туслах дүр бүтээжээ.

 

- “Байтаг богд”, “Маш нууц”, “Зүрхний хилэн” зэрэг түүхэн киног найруулж үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй найруулагч, жүжигчин Б.Тамир энэ удаад “Халуун зүрх” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Тэрбээр сайн найруулагч гэдгээ олонтаа батлан харуулсан бол энэ удаад киноны гол дүрээр анх удаа үзэгчидтэй уулзах гэж буй нь энэ юм.

 

-Театр, дэлгэцийн олон бүтээлд туслах болон гол дүр бүтээж байсан туршлагатай жүжигчин, СТА Д.Ганцэцэг анх удаа кино найруулсан нь “Халуун зүрх”.

 

Энэмэтчилэн “Халуун зүрх” уран сайхны кинонд ажилласан уран бүтээлчдийн дунд “анхны” тодотголтой хүмүүс олон багтжээ. Анхны юм бүхэн үнэтэй, дурсамжтай, нандин байдгийн адил “Халуун зүрх” хүн бүрийн зүрх, сэтгэлд “нандин” мэдрэмжийг төрүүлэх биз ээ.

 

Кинотой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tamiriin anhnii gol dur bish shuu. omno zondoo gol dur buteesen
2019-03-26