Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна
2019-03-26 15:55

Өнөөдөр хаалтаа хийхээр товлоод байсан УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалд нэмэлт өөрчлөлт орлоо. Ерөнхийлөгч санаачилж, Засгийн газар дэмжсэн  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргаад байгаа. 

 

Нэн яаралтай горимоор хэлэлцэхээр товлосон уг хуулийн төсөлд "АТГ-ын дарга, прокурор, шүүхийн удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, томилдог" байхаар тусгажээ. 

 

Тиймээс ч УИХ-ын даргын захирамж дахь албан бичгийн тамганы бэх нь ч хатаж амжаагүй байхад МАН-ын бүлэг хуралдан, хэлэлцэж байна. Дараагаар нь Хуульзүйн байнгын хороо хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх юм. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
мѳрийн хѳтѳлбѳрѳѳ эргэж харах цаг болсон шүү монгол улсын тэргүүн минь боловсролын байгуулагаа багш нарын зээлийг ядахнаа чѳлѳѳлж буян болох хэрэгтэй байна шүү нүгэлээ ингэж наминчлах хэрэгтэй шүү их хурлын гишүүд ээ
2019-03-27
Пүрэвдорж:
Монгол Улсаа эн тэргүүнд тавьж ингэж л ажиллах хэрэгтэй. Одоо ч үүрээ эвдүүлсэн шоргоолжнууд бужигнаж эхэлнэ дээ
2019-03-26