Монголоо бүтэн тойрсон тээвэрчин “мэргэшсэн” жолооч мөн үү
2019-03-27

Манай Улсад 2019 оны байдлаар 1 сая 207 мянга 690 жолооч байна. Үүний 55 мянга орчим нь “мэргэшсэн жолооч”. Тэгвэл мэргэшсэн жолооч гэж хэн бэ?

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн өдрүүдэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нар тун бухимдалтай байна. Учир нь мөрөөрөө ажлаа хийгээд явж байтал нь заавал мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй бол. Үгүй бол тээвэрлэлтэд явуулахгүй гэдэг шаардлагыг хууль хяналтын байгууллагынхан тавьж, торгууль шийтгэл ногдуулах болжээ.

 

Нүүрс тээврийн жолооч ах “30 жил том оврын автомашин жолоодсон ах маань “мэргэшсэн” үнэмлэхгүй гээд торгуульж байхад 19 настай хүүхэд бүх ангилал даруулсан, мэргэшсэн үнэмлэх үзүүлээд л зогсож байна. Бас мэргэшсэн жолоочийн шалгалтаа өгөөд арай гэж тэнцээд үнэмлэхээ авсан хүн дахиад мэргэшсэн жолоочийн хариуцлагын даатгал хийлгэж буй нь эрх мэдэлтнүүдийн мөнгө угаалт гэж хардахад хүргэж байна. Үнэндээ Цагаанхадны жолооч нарыг хятадууд нэг дээрэлхэнэ, цагдаа, АТҮТ-ийнхөн бас дарамтлах юм” хэмээн утсаар холбогдож учирлав.

 

Тэгвэл мэргэшсэн жолооочийг хэзээнээс, хэн бэлтгэж эхлэв?

 

-Автотээврийн тухай хуулинд 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх талаар заажээ. Улмаар тухайн үеийн хоёр сайдын тушаалаар 2010 онд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг байгуулагдаж тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг журмын дагуу олгож эхэлсэн. Өнгөрсөн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх 19 жилийн хугацаанд нийт 55 мянган жолооч мэргэшжээ.  

 

МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖОЛООЧ БОЛОХЫН ТУЛД ТА ЯАХ ЁСТОЙ ВЭ

 

Жолооч нар өөрт ойрхон, итгэмжлэгдсэн авто сургуулиудад хандаж, сургалтад 168 цаг буюу 21 өдөр хамрагдах боломжтой. Харин шалгалтаа АТҮТ-ийн мэргэшсэн жолоочийн тасагт ирж өгдөг. Мэргэшсэн үнэмлэхтэй болохыг хүссэн жолооч ХНХЯ болон БСШУСЯ-ны хамтарсан тушаалаар батлагдсан итгэмжлэгдсэн сургалтын төвүүдээс сонгон суралцах эрхтэй. Энэхүү сургалтын төвүүд нь АТҮТ-тэй ямар нэгэн холбоогүй, хамтын ажиллагаа явуулдаггүй, төрөөс хамааралгүй байгууллагууд юм. Иргэд АТҮТ-ийг хэн нэгний захиалгаар ажил явуулж байна хэмээн хардах хандлага ажиглагддаг. Гэсэн ч хүнд даацын автомашиныг "мэргэшсэн" жолооч жолоодно гээд хуулиндаа заагаад өгчихсөн тул энэхүү үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Түүнээс мөнгө угаах үйлдэл огт биш  гэдгийг албаныхан тайлбарлаж байна. 

 

Мэргэшсэн жолоочийн шалгалт өгөхөд бүрдүүлэх материалын жагсаалт:

 

Мэргэшсэн жолоочийн шалгалтанд хамрагдахыг хүссэн этгээд дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

 

1. Жолооны үнэмлэх /эх хувь/

 

2. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хуудас /тухайн жилийн/

 

3. 4х6 хэмжээтэй, өнгөт гэрэл зураг 1 хувь/

 

4. Шалгалтын төлбөр тушаасан баримт /9900 төгрөг/

 

- Дансны дугаар : 340004020367

 

- Хүлээн авагч байгууллага: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

- Хүлээн авагч банк: Төрийн банк

 

5. Үнэмлэхний үнэ тушаасан баримт /12500 төгрөг/

 

- Дансны дугаар: 340004011868

 

- Хүлээн авагч байгууллага: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

- Хүлээн авагч банк: Төрийн банк

 

6. Улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт /1000 төгрөг/

 

- Дансны дугаар: 2904000019

 

- Хүлээн авах байгууллага: АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

- Хүлээн авагч банк: Үндэсний хөрөнгө оруулалтын банк

 

7. Сургалтын хөтөлбөр хангасан байх /2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тухайн ангилал авсан этгээд/

 

2008.08.08-ны өдрөөс өмнө тухайн ангиллын /В,С,Д, Е/ жолоодох эрхийн үнэмлэх авсан этгээд шууд шалгалтанд орох эрхтэй ба мөн өдрөөс хойш тухайн ангиллын /В,С,Д, Е/ жолоодох эрхийн үнэмлэх авсан этгээд мэргэшсэн жолооч бэлтгэх тусгай эрхтэй сургалтын байгууллагад “Мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтад хамрагдаж шалгалтанд орох эрхтэй болно.

 

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хугацаа дууссан тохиолдолд тухайн ангилллаар таван жил тутамт нэг удаа шалгалт өгч тэнцсэн тохиолдолд сунгагдах юм.

 

МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХНИЙ АЧ ТУС:

 

Мэргэшсэн жолооч болсноор автотээврийн салбарт мөрддөг 65:95 гэсэн стандартын шаардлагыг хангана. Нөгөө талаас ажлын байраар бүрэн хангахаас гадна, ур чадвартай болдог. Мэргэшсэн жолооч нь хөдөлмөрийн гэрээгээрээ тохирч цалингийн 10 хувийн нэмэгдэл авдаг. Эдгээр мэдлэгийг заавал  эзэмшсэн байх ёстой хэмээн шалгуур үзүүлэлтэд  тусгажээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэдийн “эгдүүцэж” буй нэг асуудал нь 30 жил хүнд даацын автомашин жолоодож, Монгол орноо бүтэн тойрон тээвэр хийсэн буурал ахыг “мэргэшээгүй” хэмээн торгож буйд бухимдаж байна. Гэтэл 20 гаруй настай хал үзэж, хашир суугаагүй, замын хол, ачааны бэрхэд сэтгэлээр уначихаж мэдэх шавилхан хүү хажууд нь “мэргэшсэн” үнэмлэх үзүүлээд маадгар алхаж буйд дургүйлхэх аж. Ах арвин их туршлагатай, гэхдээ мэргэшсэн үнэмэлэхгүй. Харин хүүд туршлага үгүй ч үнэмлэх нь бий.

 

Энэ хоёрын хэн нь мэргэшсэн жолооч вэ? Хариултыг уншигч танд үлдээе

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батэрдэнэ,Ж:
Жолооны сургуулийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Өнөөдөр гэр бүлээрээ жолооны сургууль эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцламаар байна. Авгай нөхөр эгч дүү нарын хэн ч хамаагүй сургалт явуулдаг халдварт өвчнөөс сэргийлэх гар ариутгагч байхгүй үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын үйл ажиллагааг гэр бүлийн хүрээнд сургасан болгоод үнэмлэх хэвлэж тараадаг гэр бүлийн бизнес хийдэг компанитай тэмцэх цаг болсон. 10 гаруй жил эхнэр нь дүрэм нөхөр нь захирал жолооны багш хийгээд өөр боловсон хүчингүй 5 машинаар сургалт явуулаад мөнгө хийдэг жолооны сургуулийг хаамаар юм. Өнөөдөр сургалтын машин 4-5 суугаад сургалт явагдаж байна. Хянадаг байгууллага гэж алга аа.
2020-06-03
Хосбаяр:
Яамар ч сургалтанд суухгүй с е ангилалын машин барьж үзээгүй хүмүүс 380000 мянган төгрөг өгөөл шууд цэвэр мөнгө угаалт
2019-03-29
хятадын монгол Лью Шү:
Манай дарга нарын Авлига авах нэг төрлийн аргачлал.
2019-03-28
Nyamba:
Vzdeg shalagdag gazar bdg vum uu
2019-03-27
eniig boliulaach ene bol lviwar
2019-03-27
Eniigee bolioch.ee lviwar
2019-03-27
Neg n shalgasan bolj nogoo n shalguulsan boldpg jurmuudaa boljoch
2019-03-27
irgen:
vnen vnen
2019-03-27
псда
2019-03-27
бурхан минь гэж. Псда гэж. Ингээд л ард түмний дургүйг хүргээд байдаг юм ш дээ.Ингэхээр чинь ард түмэн бухимдалгүй яахав дээ.
2019-03-27
irgen:
vnen vnen