Ховд аймагт газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ

Өнөөдөр орон нутгийн цагаар 14:11 минут 57 секундэд Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд магнитуд нь 3,6 тай тэнцэх хэмжээний газар хөдлөлт болжээ.
Ховд аймгийн төвийн иргэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ба урьдчилсан байдлаар 4-5 баллын газар хөдлөлт болжээ. Одон орон геофизикийн Ховд салбар газар хөдлөлт аймгийн төв болон ойролцоох сумдад хэдэн баллын хүчтэй хөдөлсөнийг нарийн тогтоохоор ажиллаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ