ОХУ-д урлагийн чиглэлээр 12 оюутан суралцана
2019-03-26 17:15

БСШУСЯ-наас Соёл, урлагийн чиглэлээр Оросын холбооны Улсад мэргэжилтэн бэлтгэх бодлогын хүрээнд сүүлийн 15 жилийн хугацаанд нийт 200 гаруй мэргэжилтэн төгсөж ирээд байна.

 

 

Ирэх хичээлийн жил буюу 2019-2020 онд тус улсад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцах оюутныг сонгох урьдчилсан шалгаруулалт 2019 оны 03 сарын 25-ны өдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төвд боллоо.

 

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд соёлын салбарт хамтран ажиллах 1995 оны гэрээ, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Оросын Холбооны Улсын Соёлын яамны хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу суралцах оюутны урьдчилсан сонгон шалгаруулалтыг Россотрудничества агентлагтай хамтран зохион байгууллаа.

 

 

Урьдчилсан сонгон шалгаруулалтаар уран барималч, балетмейстр, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, театрын зураач, урлаг судлаач зэрэг нарийн мэргэжлээр 12 оюутныг нэр дэвшүүллээ. Дээрх оюутнууд сонгосон сургуульдаа очиж мэргэжлийн шалгалт өгч эцсийн шийдвэрээ сонсох юм.


Сүүлийн жилүүдэд театрын зураач, барималч, урлаг судлаач мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх үйл явц тасраад байсан бол энэ удаагийн элсэлтэд дээрх мэргэжлээр элсэгчид шалгаруулалтад тэнцснээрээ онцлог боллоо.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Shuud.mn
Сонин хачин
Хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр төгссөн хүүхдүүд хаана явнаа. Ажлын байр өгсөнүү.
2019-03-27
Хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр төгссөн хүүхдүүдээ яасан бэ. Ажлын байртай болгосонуу
2019-03-27