АН-ын удирдлагууд 23:00 цагт хэвлэлийн хурал зарлалаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болох төслийг хэлэлцэж байгаа юм.
Үндсэн хууль зөрчсөн уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж, АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарсан.
Харин өнөөдөр 23:00 цаг Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд АН-ын төв байрандаа хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ