Минкс, Абу Даби-д ЭСЯ нээнэ
2019-03-27

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Элчин сайдын яам нээх асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хот, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод  Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ.  Уг асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэр гаргах юм. 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин