Гишүүдэд С.Зоригийн хэргийг мөрдөхдөө эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлж байна
2019-03-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуульзүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс хууль санаачлагчийн өргөн барьсан төслөөр хэлэлцэгдэхээр боллоо. 

 

Одоо гишүүд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөхдөө эрүүдэн шүүсэн ажиллагаа явуулсан бичлэгийг Төрийн ордны А танхимд үзэж байна. Уг бичлэгийг үзэхдээ хаалттай дэгээр явагдах тул гишүүдийг зураг авах, бичлэг хийхийг хориглосон. 

 

Уг бичлэг 2015-2016 оны хоорондох 10 минутийн үйл явдал гарна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүдэд танилцуулсан. Бичлэгт хоригдогч Т.Чимгээгийн камерт хоригдогч н.Амгаланбаатар болон тусгай албаны ажилтан орж, эрүүдэн шүүж байгааг үзүүлжээ. 

 

Гишүүд бичлэг үзсэний дараагаар Хуульзүйн байнгын хороо хуралдаж, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Хуульзүйн байнгын хорооны хуралдааны дараагаар чуулганы хуралдаан үргэлжилж, УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийх юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Одоо хэн ч юу ч дуугарахгүй үхтэлээ айсан УИХ гишүүд
2019-03-28