Япон маягийн, өвчтөн төвтэй ЭМНЭЛЭГ үүдээ нээхэд бэлэн болжээ
2019-03-28

 

Япон улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг Монголд үзүүлэх эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Бүх иргэнд нарийн мэргэжлийн, гуравдугаар шатлалын үйлчилгээг, баянзүрхчүүдэд нэгдсэн эмнэлгийн тусламж эмчилгээг үзүүлэх тус эмнэлэг Ботаникт баригдаж, өнөөдөр улсын комисс ажиллуулах гэж байна. Энэ бол Монгол-Японы хамтран байгуулж буй АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг. Эмнэлгийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар 2016 оны гуравдугаар сараас эхлүүлж, дуусах шатандаа ороод байна. Амбулатори, сургалтын хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг гэсэн гурван чиглэлээр ажиллах тус эмнэлэг нийт 104 ортой. Мөн уламжлалт эмчилгээний 66 ортой эмнэлэг зургаадугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулна. Цаашлаад эмнэлэг 250 ортойгоор ажиллах боломжтой аж.

 

Эмнэлгийн нийт өртөг нь 170 тэрбум төгрөг аж. Үүний 10 хувийг нь Монголын талаас гаргажээ.

 

Эмнэлгийн барилгыг улсын комисс хүлээж авснаар тасгуудаа ээлж дараалан ашиглалтад оруулах аж. Тухайлбал, ирэх зургаадугаар сараас амбулторийн үйлчилгээгээ нээх бол наймдугаар сараас хэвтэн эмчлүүлэх тасгаа ажиллуулж эхэлнэ. Ингэж үе шаттай ажиллаж эхлэх эмнэлэг энэ оны 12 дугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэдгийг АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлж байна.

 

 

Энэ нь улсын эмнэлэг учраас бусад эмнэлгийн адил эрүүл мэндийн даатгалын систем үйлчилнэ. Мөн төлбөртэй тусламж үйлчилгээг ч үзүүлнэ.

 

Япон маягийн эмнэлэг гэж тодорхойлсны учир

 

Сургалтын эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж, менежментыг хариуцан ажиллаж буй Япон мэргэжилтнүүд “Япон маягийн” гэх үгийг тун бахархалтай, итгэлтэйгээр хэлж байна. “Япон маягийн” гэх стандарт байхгүй. Харин тэд өвчтөн төвтэй, багийн ажиллагаатай, сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй үзүүлэх үйлчилгээг “Япон маягийн” хэмээн тодорхойлжээ. Товчхондоо өвчтөн тухайн эмнэлгийн хаалгаар орж үйлчилгээ аван гарах хүртлээ сэтгэл хангалуун байх бүхий л тусламж үйлчилгээг энэ эмнэлэгт цогцлоосон гэдгийг япончууд хэлж байна.  Ингэхдээ

 

  • Эмнэлгийн менежмент зохистой байх
  • Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Шинэ дэвшилтэт тусламж үйлчилгээг нэвтрүүлэх
  • Өндөр түвшний яаралтай тусламжийн бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэхийн төлөө ажиллах гэнэ.

 

 

Энэ эмнэлэг иргэдэд хүүхдийн, эх барих эмэгтэйчүүдийн, мэс заслын,  дотрын зэрэг тасгаар 1042 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн дүрс оношлогоо, дуран авиагаар оношлогоо хийх аж. Японы талаас 13.6 тэрбум иенийн өртөгтэй 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж суурилуулж байна. Тоног төхөөрөмжийг ирэх дөрөвдүгээр сарын 08-нд хүлээлгэн өгнө. Харин Монголын талаас нийлүүлэх 2.7 тэрбум төгрөгийн 6 багц тоног төхөөрөмжийн 5-ыг нь эмнэлэг хүлээн аваад буй.

 

 

Сургалтын эмнэлэг Монголд эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчнийг эмчлэх том зорилготой. Тэр дундаа зүрх судас, тархины өвчин эмгэгийг эмчилдэг гол эмнэлэг болох гэнэ. АШУҮИС сургалтын эмнэлэгтээ зүрх шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэхээр Тайваний их сургуульд эмч нараа сургахаар болсон байна. Мөн Японы Токүшимагийн их сургуулийн профессорууд хоёр удаа ирж, тархи, нуруу нугасны мэс заслыг хийх заавар зөвлөмжийг өгч, бэлтгэлийг хангажээ. Ингэснээр тус сургалтын эмнэлэг УКТН-ийн дараа орох эрхтэн шилжүүлэн суулгах гол эмнэлэг болно хэмээн АШУҮИС-ийн удирдлагууд үзэж байна.

 

 

Эмнэлэг нээгдлээ, эмч бэлэн үү

 

Энэ эмнэлэгт эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэдэг АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар ажиллана. Тэднийг сургаж, чадавхжуулах төсөл хэрэгжүүлэн, Японд 9 удаагийн сургалтаар 66 хүнийг сургажээ. Мөн Японоос 204 мэргэжилтэн, зөвлөхүүд Монгол ирж, 12 удаагийн сургалтаар 1400 гаруй хүнд заавар зөвлөгөө өгсөн байна. Цаашид ч Япон эмч, мэргэжилтнүүд ирж, тоног төхөөрөмж болоод эмнэлгийг тусламж үйлчилгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж. Харин эмчилгээ, оношлогоог Монгол эмч нар гардан гүйцэтгэх юм байна.

 

Нөгөөтэйгүүр энэ эмнэлэг нь Монголын анхны сургалтын эмнэлэг. Зөвхөн эмнэлзүйн үйлчилгээ үзүүлэх бус боловсрол, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Ингэснээр Монголын эрүүл мэнд, анагаахын салбарыг цаашид авч явах хүний нөөцийг бэлтгэж, сурган боловсруулах боломж бүрдэж байна.

 

Та өвчтөнд дэмжлэг үзүүлэх төв гэж сонссон уу

 

Монгол-Японы сургалтын эмнэлэгт ийм төв нээгдэнэ. Энэ төв нь өвчтөн энэ эмнэлэг ирээд үзлэг оношлогоо хийлгэх, цаашлаад хэвтэн эмчлүүлээд гарах хүртэл бүхий л үйлчилгээг үзүүлнэ. Өвчтөн болоод түүний  ар гэрийнхэнд илүү ачаалал өгөхгүй, дарамт учруулахгүй сэтгэл хангалуун байлгахад чиглэсэн үйлчилгээг энэ төв үзүүлэх аж.

 

Хүнд чиглэсэн өөр нэг үйлчилгээ нь эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан үйлчилгээ. Тэдэнд зориулсан ариун цэврийн өрөөнөөс эхлээд ажилчдын цайны газар, хувцас солих өрөө, амралтын өрөөг ч зэхжээ. Тасаг бүрт өвчтнүүдэд зориулсан шүршүүр байрлах бөгөөд эмч нарт ч тусад нь  шүршүүрийн өрөө байгуулсан байна.

 

 

Зочид буудал шиг тохижилт орчинтой, өндөр технологийн, дэвшилтэт тоног төхөөрөмжтэй, Япон стандартын үйлчилгээтэй, нарийн мэргэжлийн эмчтэй эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ийн бэлэн болжээ. Эмчилгээ хийлгэх гэж гадаад явдаг урсгалыг багасгах, эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, шинэ эмчилгээ, оношлогоо, үйлчилгээг нэвтрүүлэх, сургалтын бааз суурь болох гээд олон үүрэг энэ эмнэлэгт ногдож буй. Энэ үүргээ нэр төртэйгээр биелүүлэхээс гадна тус эмнэлэг монголчуудад Японд эмчлүүлж буй мэт мэдрэмж, сэтгэгдэл, тусламж үйлчилгээг үзүүлэх гэнэ лээ.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
mgl:
Bayarlalaa, Japan. Emch naraa 1-r emnelgees avsan bol iluu deer boloh baisan yum.
2019-09-05
Urangua Oger:
Thanks japonaise country and japonaise people !
2019-04-15
Thnaks !!!:
Thnaks JAPON !!
2019-04-01
Batbaatar ih yum hiiseen
2019-03-29
Японы ард түмэнд баярлалаа. Хамт олноо удирдан зохион байгуулж үе үеийн төгсөгчдийн мөрөөдлийг бодит байдал болгож өгсөн профессор Батбаатар захиралд баярлалаа
2019-03-29
зочин:
Япон улсад баярлалаа зам барилга ,сургууль,эмнэлэг,нийтийн тээвэр ,нисэх буудал гм салбарт нүдэнд харагдтал бүтээн байгуулалт хийж туслах юмдаа манайхан ч яахав инээгээд авна гэхдээ наад захын соёл ухамсартай болмоор юмаа наад эмнэлэгийнхээ хамаг цахилгаан суултууруудыг нь эвдээд дээр нь гараад гишэгчээд байв
2019-03-29
Японы ард түмний бэлгийг сайхан ашиглаарай
2019-03-29
suuliin uyed sonsoogui saikhan medee be:
chanariin ni bitgii alga bolgochihooroi doo standart.g ehleed sain bsanaa bolichihboo !!!!!!
2019-03-29
Tsetseg:
Yapon hvmvvs surguuli n urgutgul mash olon g barij ugsun bol odo emneleg..uls orond maani iim chuhal tal r tuslaj bga yapon chuudad ARIGOTO gj helii.
2019-03-28
Yaponchuudiin tusiig dendvv ih hvrtej bnd bayrllaa l gehees uur hleh vg alga da
2019-03-28
bitii evdeerei:
mongolii. ihenh suvilagch emch nar angli helgui, fizik tehnikiiin suuri medleggui baidag yum bnle. tedend facility instruction oo dahin dahin zaaj shalgaj baij tentseniig ni ene emlegrvv oruulmaar bna. tsalin baga bhoor ted hezee ch hariutslaga tootsno ghed aidaggui. deerees ni orchin veiin mongolchuud maaash setgelgui bvdvvleg bolson
2019-03-28
nuguu oorkuud ni bie gazaraas ni avahuulaad l budaa bolgono doo...changa shaardlaga tavij ajillaarai
2019-03-28
zochin:
үнэхээр тийм шүү энэ сайхан эмнэлгийг цаашид тордоод явах төсөв мөнгө, мэргэжилтэй сэтгэлтэй эмч сувилагч ажилтан, соёлтой хариуцлагатай үйлчлүүлэгчдийг яаж бий болгоно доооо!!!!!
2019-03-28
Zochin:
Undur tulburtei uy
2019-03-28
Иргэн:
Японы ард түмэнд баярлалаа,Стандартийг нь яс мөрдөөрэй,хүмүүжлийн доголдолтой хувийн ариун цэвэр сахидаггүй ард түмэндээ өндөр шаардлага тавьж ажиллаарай даа,
2019-03-28
zochin:
үнэхээр тийм шүү энэ сайхан эмнэлгийг цаашид тордоод явах төсөв мөнгө, мэргэжилтэй сэтгэлтэй эмч сувилагч ажилтан, соёлтой хариуцлагатай үйлчлүүлэгчдийг яаж бий болгоно доооо!!!!!
nice
2019-03-28
E end uzuuleh emchilgee uilchilgee a ah gej tsolmond sogdoh ajil garah dee
2019-03-28
Zochin:
USA-d anagaahiin surgaltiin emnelguud ni hamgiin sain baidag ym. Uneheer saihan emneleg baina. Amjilt husie.
2019-03-28
Good job
2019-03-28