ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлнө

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдав. Хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Үнэхээр аймшигтай зүйл байна. Монголын ард түмэн нэг хэсэг нь хуулийн дээр, нэг хэсэг нь хуулийн дор амьдарч байна. Тамлуулсан, тарчлуулсан гэр бүлийнхээс Монголын төр уучлал гуйх ёстой. Хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн, зандалсан хүмүүс Монгол Улсад хууль засаглал гэж байдаг бол хамгийн дээд ял хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсыг хуулийн засаглалгүй болгох энэ хуулийг бүхэлд нь баталж болохгүй. Энэ хуулиар том хаалга  нээх вий гэж айж бана. Цаашдаа Монгол Улс хуулийн засаглалтай байх уу, үгүй юу гэдгийн өмнө ирээд байна. Төрийг хууль гацаадаггүй, хуулийг хүн гацаадаг гэж Б.Чимид гуай хэлсэн. Дарангуйлалын тогтолцоо руу шилжих вий гэж болгоомжилж байна. 

 

Ийнхүү гишүүд үг хэллээ. Дараагаар нь Хуульзүйн байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Уг хуулийг баталсан өдрөөс нь дагаж мөрдөхийг гишүүдийн олонх дэмжлээ.

 

Дараагаар нь Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон 40 гишүүний олонх нь уг хуулийг батлахыг дэмжлээ. Мөн дагалдах Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуулийг батлахыг 92.7 хувийн саналаар батлав. 

 

Ийнхүү ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдах албан тушаалтныг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх юм.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Их хурлын даргын байж байгаа царайг
2019-03-28
irgen:
Монголын төр дампуурчээ.
2019-03-28
zochin:
zov demjij ba
2019-03-28
zochin:
Undsen khuuli bol Mongol khunii erkh erkh chuluu sain saikhan amar taivan amidraliin tusiin tuld khiigdsen khamgiin tom etseg khuuli gej Chimed agsan khelj baisan, tiimees irgediig khelmegduulj tamlan zovooson ene notstoi asuudald unuugiin ulsiin ikh khural irgeniikhee tuluu mash tom zuv alkham khiilee
2019-03-28
иргэн:
Маш зѳв хууль Ц.Элбэгдоржийн хулгай луйврын бүлэглэл буюу монголд буй болсон мафийн бүлэглэл Монгол улсыг ѳѳрсдийнхѳѳ бүрэн эрхшээлд оруулж авхаар тѳлѳвлѳгѳѳтэй ажилсан боловч Ми.Энхболд нь ерѳнхийлѳгч болж чадаагүй тул эхнээсээ тѳлѳвлѳгѳѳ нь үл бүтэж эхэлсэн.Одоо Элбэгдоржийг шууд баривчилаачээ.
2019-03-27
T:
Mash hatuu shiitgeh heregtei ed nariig
2019-03-27
Yn:
Erunhii shuugch zorig enhamgalan enhjargal lalruud minl shudraga yum chini haana bna atsnuudaa
2019-03-27
Иргэн:
Урд зүгийн зээ М.Энхболд Элбэгдорж тэргүүтэй МАНАН-г яаралтай устгаж шийтгэж шорон луу илгээх хэрэгтэй. Монголчууд үүнийг л хүсэж шударга ёсыг шаардаж байгаа.
2019-03-27
Хууль:
Монголд хэн их байна? Хуульч эдийн засагч, юу муу байна? Хууль эдийн засгийн орчин.
2019-03-27
Hudagdsan site
2019-03-27