С.Бямбацогт, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийнэ
2019-03-29

09.00-14.00 цагт 

Монгол улсын анхны аварга Сэрээтэрийн нэрэмжит "Топ-12" теннисчидийн хоёр дахь удаагийн тоглолт МҮЭ-ийн СТО-ны спорт зааланд өнөөдөр эхэлнэ.

 

 09:00 цагт

 "Зөгийг ургамлын тоос хүртээлтэнд ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь" хэлэлцүүлгийг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж сурвалжилж өгнө үү.
Утас: 99051208, 99287297

 

09.00 цагт

11 дэх жилдээ зохион байгуулж буй Геологи хайгуулын салбарын томоохон арга хэмжээний нэг “Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалт “Формаса төв”-д үргэлжилнэ. Холбоо барих утас: 99089666, 99209315, 99160069

 

 11.00 цагт

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд тус агентлагийн "Новости Монголии" сонин, Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулна. 

 

12.00 цагт

Хийсэн ажлынхаа хөлсийг бүрэн авч чадахгүй байгаа талаар багш, ажилтнууд хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал МҮЭ-ийн холбооны /талбайн баруун талд/ 4 давхрын хурлын танхимд болно.Холбоо барих: 99027019

 

12.30 цагт

С.Бямбацогт, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нарын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барина. Хууль өргөн барьсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

 

18:00 цагт

 “Аримун” продакшны анхны уран бүтээл болох “ХАЛУУН ЗҮРХ” уран сайхны киноны нээлтийн арга хэмжээ Шангри-Ла цогцолборын нэг давхарт /Өргөө-3 IMAX cinema/-д болно. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Улс шиг л улс байх хэрэгтэй бна .... хэн нэгэн бие өмөөрөөд ярьж байдаг show үзүүлэхээ болимоор юм ... бүүр залхмаар
2019-03-29