Найзууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ


Найзууд архи согтуурч, үл ялих маргааны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах "Буянт-Ухаа-2" хорооллын ...байрны ...тоотод арван жилийн сайн найзууд архидан согтуурч улмаар маргаан дэгдээж таарамжгүй харилцаа үүсгэснээс улбаалан 38 настай эрэгтэй Б-г 38 настай эрэгтэй Э цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироожээ. Сэжигтэн Э хэргийн газраас оргон зайлсан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн хайж баривчилж ахуйн хүрээний маргаанаас болж хүний амь нас хөнөөсөн болохыг урьдчилсан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Талийгаач Б нь ШШГЕГ-ын харъяа Өмнөговь аймаг дахь хорих ангийн дэд даргын алба хашдаг байсан бөгөөд албан ажлаар Улаанбаатар хотод ирээд байх хугацаандаа найзынхаа гарт амиа алджээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ