Нийслэлийн албан хаагчдын тоо 68-аар нэмэгдэж, төсөвт өөрчлөлт хийлээ
3-29

Нийслэлийн 2019 оны төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэнээр нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан үргэлжиллээ. Холбогдох асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулав.

 

 

“Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 агентлагийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, хоёр агентлаг шинээр байгуулагдан, хоёр агентлагийн чиг үүрэг нэгтгэгдсэнтэй холбогдуулан нийт 68 орон тоо шинээр нэмэгдэж байна. Үүний дагуу цалин, НДШ-ийн зардалд 665,2 сая төгрөг, шинээр байгуулагдсан хоёр агентлагийн үйл ажиллагааны урсгал зардалд 255,8 сая төгрөг, чиг үүрэгт өөрчлөлт орсон агентлагуудын үйл ажиллагааны нэмэлт зардалд 79,0 төгрөг тус тус нэмж шаардагдах тооцоолол гарсныг төсвийн төсөлд тооцоолон тусгалаа. Бүтэц хийх болсон шалтгаан нь хотын ажлыг хурдан шуурхай, чирэгдэлгүй, бодлогын ажлыг цогцоор нь шийдэж явахад чиглэн зайлшгүй хийх шаардлагатай байгаа тул хийж байна” хэмээн хотын Захирагч мэдээлэлдээ тодотгосон юм.

 

Мөн Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тушаалаар нийслэл хотод Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг ирэх IV сард зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан иж бүрэн сургууль зохион байгуулахад шаардагдах 600,0 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнд нэмж төлөвлөгдөж байна. 2020 онд Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд 10 000 хүний суудалтай, хөл бөмбөгийн тусгай талбай бүхий стадион буюу цогцолбор барих ажилд таван тэрбум төгрөгийг тус тус төсөвлөжээ.

 

Уг төсвийн зохицуулалтыг хийхэд ямар нэг байдлаар нийслэлийн 2019 оны төсөвт нэмэгдэх, хасагдах тухай асуудал яригдахгүй. Зөвхөн тодорхой буй төсөвт зохицуулалт хийж байгаа гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан онцлов.

 

Нийслэлийн өмнө тулгамдсан олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, хурдтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд дээрх шийдвэрийг цаг үетэй уялдуулан шийдвэрлэх шаардлагатай гэдэгт төлөөлөгчдийн зүгээс санал нэгдэж төслийг баталлаа.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Shuud.mn
Сонин хачин
САЙН ажиллах хэрэгтэй. Улсын нийслэл улаанбаатар шиг л болгоорой. Тэр Хятадын хилийн боомт Эрээнээс дор байдалтай байгаа шүү!
2019-04-01
Иргэн:
Хүний. олон. цөөнөөр. бус. мэргэшсэн. чадварлаг. багтай. ажиллаачээ. зардал. хэцүүдлээ. Ингэж. албан. тушаалын. луйврын. хариугаа. барих. нуу.
2019-04-01
Больчих ооо:
Ямар ч чадваргүй хоолны савнууд сандал ширээний бөглөөсүүд
2019-03-29