Алба хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдав
2019-03-31

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-тэй хамтран “Олон нийтийн мэдээлэл харилцааны ажлын онол, аргазүйн интерактив сургалт”-ыг энэ сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

  Сургалтад  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан 40 орчим мэргэжилтэн хамрагдаж, сургалтын төгсгөлд гэрчилгээ гардлаа.

 Сургалтыг сэтгүүлзүйн чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг мэргэжлийн багш нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн хүргэх талаарх нэгдсэн ойлголтыг онолоор болон дадлагаар эзэмшүүлсэн юм.

Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа болон болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд сурталчлах арга барилд суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин