Төрийн дууллаа эгшиглүүлсэн настнууд
2019-04-01

 

Польш улсад болсон хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болсон билээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85 настай Ц.Раднаа түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгвэл тэрбээр тус тэмцээнээс дахин алтан медаль хүртжээ. Тэмцээний уртын харайлтын төрөлд түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг дахин эгшиглүүлсэн байна. 

 

Мөн ОУХМ Төмөрбатын Цэрэндолгор Torun 2019 мастерсийн ДАШТ-д 80-85 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр оролцож 1 алтан медаль, 4 мөнгөн медаль хүртэж, 9 дахь удаагаа дэлхийн аварга болж Дэлхийн тавцанд төрийн далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүллээ.

 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
irgen:
bayr hurgie iim eh oronch setgelgeetei uls daa manai ahmaduu
2019-04-03
irgen:
estoi saihan hymyys, mongol ulsad iim hymyys bainaa…tord odoo luivarchid zuglahgui shudargaar yavaad toroo ulsaa hogjyyleh mundag dund nasniihanch baigaa, daanch oorsdoo hench bish baij nas zaasan huulitai novshiin umnuudiin hiisen ajil, ulsaa sonoj baigaag haraad tord orj huvi nemer boloh umsan gesen hymyys ih baigaadaa ¨!!!
2019-04-01
Үнэн үг:
Гайхалтай ахмад үедээ баяр хүргэе. Хичнээн эрч хүч манай ахмадуудад байна вэ.Үүний сонгодог баталгаа боллоо. Гэтэл түргэн шиг тэтгэвэрт нь гаргаж далдруулах гээд байдаг өнөөгийн төр, засгийг юу гэх вэ.
2019-04-01