С.Анхбаярын хорих ялыг торгох ял болгожээ
2019-04-01

 

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг  Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг Дээд шүүхээс хянан хэлэлцжээ. Шүүхээс С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Дэмбэрэлням, С.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцсэн байна. Ингэхдээ Л.Дэмбэрэлнямд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, 14 сая төгрөгөөр торгох, С.Анхбаярт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчилжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

Т.САЙХАН

Shuud.mn
Сонин хачин
Цог:
Зөв, заавал нэгнээ шоронд хатаах гээд, өөр бодох хийх юмгүй юм шиг бх н, харин эрүүдэн шүүгч нараа л шийтгэвэл таарна
2019-04-02
40 сая долларын шахаа буюу 130 тэрбум төгрөг
2019-04-01
САЙН АХ НЬ ХУУЛЬ ЗҮЙН САЙДБОЛСОН ЮМ ШИН ОЙЛГОМЖТОЙ ДЭЭР НЬ ЭРДЭНЭтийн шахаагаа нуун дарах боломж нь бүрдсэн
2019-04-01