Монгол, Оросын хамтарсан экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээв
2019-04-01

 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтын хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй Монгол, Оросын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов.

 

Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын бүс нутаг, тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг”-ийг онцолж, цаашид хоёр талын бизнес чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол зохион байгуулахын чухлыг тэмдэглэв. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 22 аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгчид оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дээжийг Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын иргэдэд сурталчилан танилцуулж байна.   

Түүнчлэн, өнөөдөр төлөөлөгчид Монгол Улсын Оросын Холбооны Улс дахь Соёлын элч Х.Дамдинсүрэнгийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэсний уран зургийн музейд нээлтээ хийсэн зураач Ж.Ойланы “Хөх тэнгэрийн орон” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхноос гадна Бүгд Найрамдах Буриад Улсын Аж үйлдвэрийн парк, “Ориентал Вей” хувьцаат нийгэмлэг, “Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр” хувьцаат нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцав.   

Эх сурвалж:ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
Gai bson muu hogiin orosuud
2019-04-01