Домог амилах сураг буюу 1072-ын ногдол ашиг гэх 20 “цаас”
2019-04-02

Удаан хугацаанд ам дамжин яригдсан яриаг домог гэдэг. Үнэн худал нь үл мэдэгдэх энэ ярианы өнөө цагийн хувилбар нь Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаа. Хэзээнээс иргэн бүрт эзэмшүүлсэн болоод эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн хэдэн жил ярьж буй тухай яриад ч хэрэггүй. Зүгээр л домог.

 

 

Нэг хэсэгтээ мартагдаад байсан энэ домог өнгөрсөн жилээс “амилах” тухай эрчтэй яригдав. “Компани алдагдалгүй болж, 800 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан учраас 2018 оны төгсгөл гэхэд иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараана” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлийнхний өмнө аархаж суусан цаг саяхан. Гэвч цаг хугацаа улирч, аль хэдийнэ 2019 оны эхний улирал дууслаа, нөгөө домог мөн л “амилсангүй”. Гэхдээ бид домгоо мартсангүй, дахин ярьсаар л байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагаа болоод 1072 хувьцааны талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн гарын үсэгтэй асуулгын хариуд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах тухай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн шийдвэр гарсан тухай дурджээ.

 

Тэгэхээр 1072 хувьцаа нь бүрэн байгаа иргэд 26 800 төгрөгийн ногдол ашиг авна гэсэн үг. Гэхдээ эндээс 10 хувийн татвар төлж, гар дээрээ 24 120 төгрөг авна. Энэ мөнгийг авахын тулд 5 000 төгрөгөөр данс нээлгэнэ гэж бодохоор иргэн таны гарт Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашиг гэж 19 120 төгрөг очих нь. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд хувьцаагаа ашигласан. Бас иргэд 300 мянган төгрөгийг бэлнээр авсан. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн бүгд 1072 хувьцаагаа бүтнээр нь хадгалаагүй гэсэн үг.

 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно гэсэн заалт бий. Тэгэхээр Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлсэн нэр зүүж, иргэд ногдол ашиг хүртсэн хоч зүүх бололтой. Уг нь иргэд энэ компанийн багахан буюу 14.5 хувийг л эзэмшдэг. Ихэнх буюу 85 хувь нь төрийн эзэмшил.

 

Монголчууд үнэт цаасны тухай төдийлөн ойлголтгүй. Тиймдээ ч Хөрөнгийн биржид хэдхэн хүний хөрөнгө эргэлдэж, ашгийг нь хүртдэг. Харин иргэн бүрт хэмээн тодорхойлж, сүр зарласан 1072 хувьцаа “амилах” сураг дуулдсаар арван жилийн үдэж буй. Хонгилын үзүүр дэх гэрэл мэт энэ сураг хэзээ бодит ажил хэрэг болох нь мөн л тодорхойгүй. Учир нь Эрдэнэс Тавантолгой ХК-иас ТУЗ-ийнхөө шийдвэрийн тухай албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа. Ямартай ч УИХ-ын гишүүний асуулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хариултаар нэг хувьцаа  25 төгрөгөөр үнэлэгдсэн нь тодорхой боллоо. Гэхдээ ногдол ашиг гэх 20 “цаас” хэзээ иргэдийн гарт очих нь мөн л тодорхойгүй.

 

Мэдэгдэж буй зүйл нь 1072 хувьцааны ногдол ашиг гэж ихийг горьдож, хүлээх огт хэрэггүй. Олон жил домог мэт яригдсан энэ хувьцаа “амиллаа” ч иргэн танд очих хувь хишиг нь амсах төдий гэдгийг л ойлгочих.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
HAMGIIN GOL NI VNEHEERIIN BOLOMJ NI TER BSAN BOL YAHAV...... GETEL ERDENET TAVANTOLGOIN 2019 ONII TUSUV NI UURSDIIH NI DOTOOD ZARDLUUD NI YAMAR AIMAAR IH TOOTOI BGAA GEJ SANANA. BID GOLOHGVI AVCH BOLNOO. BAIGUULLAGIIN TUSUV GEJ BAIDAGDAA TER ZARDLUUDIIG NI HARVAL ARD TVMEN UHAAN ALDAJ UNUNA. 1072 HUVITSAA GEED OROOD VZEEREI.
2019-04-03
Зочин:
Би энэ ноогдол ашигаас татгалзаж байна энэ 20000 төг авснаар миний амьдралд ямарч өөрчлөлт байхгүй тэгсний оронд мөнгө хэрэгтэй амь нас нь мөнгөөр тооцогдож байгаа өвчтэй зовлонтой хүмүүст сэтгэлийн дэм болгож өгмөөр байна бидэнд тараах энэ мөнгө олон хүний амь насыг аварна гэдэгт би итгэлтэй байна
2019-04-02
Noogdol ashigaa avchihaad tomor doo....kkkk hezee ch avahgui,bas ulsiin umch bol ylsan namiin umch shuu dee...
2019-04-02
medeej:
ingej l taarna shdee, neeg ih yum huseed tom yum muruuduud nemergui, harin ch huurhun mungu bna yadarsan irgeded
2019-04-02
Чи 20 цаас ярьж бхад юун 400 тэрвум яриад солиороод бнаа...800 тэрбумын ашигтай ажилласан комрани чад ноогдол ашиг гэж 20 цаас л өгье тухай яриад бна,..за за чи ч солиорцон амьтан юм шиг бна доо,,.ойлгохгүй байх
2019-04-02
zochin:
Bagahan shig doromjil
2019-04-02
Ээ үхэр ээ,,..чи ёстой үхэр юмаа...чамтай юу ч ярихав...чи анхнаасаа л шулуухан үхэр болоод төрчихгүй дээ...
2019-04-02
зорчигч:
ээж, ааваа сайн муул чиний ажил бүтэх байлгүй
2019-04-02
бүтэхгүй ээ:
Зүгээр мөнгө өгөхөд хүртэл голоод л маяглаад л бас л залхүү бэлэнчилсэн сэтгэлтэй ард түмэн шүү.
2019-04-02
Ээ үхэр ээ,,..чи ёстой үхэр юмаа...чамтай юу ч ярихав...чи анхнаасаа л шулуухан үхэр болоод төрчихгүй дээ...
зорчигч:
ээж, ааваа сайн муул чиний ажил бүтэх байлгүй
ард түмэн:
15 тэрбүм хувьцааг ард иргэдэд үнэ төлбөргүй тараасан, ногдол ашиг гэж 1 хувьцаанд 25 төгрөг, компанийн хэмжээнд ногдол ашиг гэж нийт 400 тэрбум төгрөгийг тараах гэж байна. Монгол улсын түүхэнд 400 тэрбум ногдол ашиг таараасан ашигтай ажилласан компани байхгүй.
2019-04-02
Чи 20 цаас ярьж бхад юун 400 тэрвум яриад солиороод бнаа...800 тэрбумын ашигтай ажилласан комрани чад ноогдол ашиг гэж 20 цаас л өгье тухай яриад бна,..за за чи ч солиорцон амьтан юм шиг бна доо,,.ойлгохгүй байх
ter mongoor dund goloo goy tohijuulah yumsan
2019-04-02