Ц.Раднаа: Намайг угтаж авсанд маш их баярлаж байна
2019-04-02

Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн  рекордыг шинэчлэн тогтоосон Ц.Раднаа эх орондоо ирлээ. Түүнийг гэр бүлийнхэн болон шавь нар нь тосон авлаа. 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тэрбээр "Монголын ард түмэн, төр засагтаа баярлалаа. Намайг угтаж авсанд би маш их баярлаж байна. Сэтгэл их хөөрч байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Өдгөө 85 нас сүүдрийг зооглож буй Ц.Раднаа биеийн тамирын багш мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жил спортоор хичээллэж буй аж.

 

Тэрбээр дэлхийн амжилтаа бэлтгэл сургуулилт сайн хийсэнтэй холбон тайлбарлалаа. Тиймдээ ч дэлхийн 88 орны 500 гаруй тамирчинтай өрсөлдөж, дэлхийн дээд амжилтын эзэн болов.

 

Дэлхийн  аварга Ц.Раднаа 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртжээ. Мөн гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж түрүүлсэн бол 60 метрийн саадтай уралдаанд аваргалж, алтан медалийн эзэн болсон юм.

 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
dorj:
zaluu uedee saihan ulger jishee uzuullee.Ug ni ahmaduud maani iim saihan shuu.Dagan duuraih hun!!
2019-04-03
100 DAWAN NASLAARAI GAIXALTAI:
WOW
2019-04-02
Damn:
Пээ 85-тай юм уу. Би 32-той өвдөгний нүдээр хатгуулаад банштай цай уугаад суудийшд
2019-04-02
Mgl:
Mongol baharhal,bayar hurgey
2019-04-02
irgen:
yamar goe um be bain bain haraad bailaa
2019-04-02
irgen:
dendyy goe baharhal, estoi jinhen mongoliin shildeg hymyysiin neg,,,iim saihan hymyys mongold ih baigaasai, il garaasai gej hysej baina, tand aj jargal urt nasiig erooeeeeee, bayarlaj baharhaj baina shyy
2019-04-02
Өө ёстой мундаг мундаг мундаг.,,.,мундаг хүн минь бүр их урт насалж удаанжаргах байхаа
2019-04-02
irgen:
Radnaa guian standartaar buh humuus bie e eruul chiireg zov avch yavah heregtei,mongol hunii yas chanariig delhiid haruullaa shuudee.
2019-04-02
Эрка:
Мундаг хүн.
2019-04-02
ЗОЧИН:
хөөрхөн юм аа
2019-04-02