Хоёрдугаар цахилгаан станц шалгалтад бүдэрчээ
2019-04-02

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-д хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар аюулгүйн үзлэг шалгалтын рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй зэрэг зөрчил илрүүлжээ. Тус зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорын тогтоолоор тус компанийн рентген төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нэг эх үүсвэртэй 2 төрийн байгууллага.
2019-04-02
Piz:
Davaasuren udahgui Shorond Orono 10%
2019-04-02
Хөвсгөл нутаг:
Эрчим хүчийг Ц.Даваасүрэн Хөвсгөлийнхөн авчихсан дампууруулж байгаа нь үнэн биздээ. Энэ бол юу ч биш энгийн зүйл өөр олон юм байгаа Бямбаахүү болио чи
2019-04-02
dfd:
Утаа нь бас шаардлага хангахгүй байх шиг.
2019-04-02