“…“Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ”
2019-04-03

 

“Эрдэнэт үйлдвэр” зэс, молибдений олборлолт, баяжуулалтаараа Азид томоохонд тооцогддог. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Тэр утгаараа, Монголын эдийн засгийн “саалийн үнээ” болсоор өнөөг хүрсэн юм.

 

Төсөв хүндрэх, төлбөр төлөх бүртээ өнөөх  ганц “саалийн үнээ”-гээ л шувтарна. Ингэж л социалист нийгмээс ардчилсан тогтолцоо руу “нүүсэн” Монгол Улсын шилжилтийн  хэмээх цаг үеийг давж ядаж буй юм, бид. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшлийн асуудал сүүлийн жилүүдэд дуулиан шуугиан нэлээд тарьж байна. Ингэхээс ч аргагүй юм.

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын 49 хувийг Монгол Улсын “Монголын зэс корпораци” худалдаж авсан нь 2016 оны сонгуулийн өмнө олон нийтэд мэдэгдсэн. Энэ асуудал гурван жил шахам яригдаж байгаад өдгөө Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож, тус үйлдвэрийг ТӨҮГ хэмээн зарлаад байна. Хууль хяналтын байгууллага ч хэрхэн, яаж худалдаж авсан талаар нь шалгалт шүүлэг явуулж эхлээд байгаа юм.

 

Тэгвэл Монгол Улсын өмчлөлийн 51 хувь бас асуудалтай. 2009 онд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баярын “байрны дүү”, жирийн нэг бизнесмэн, “Жаст” компанийн захирал Ш.Батхүү гэдэг хүн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж байгаад 140 сая ам.доллар зээлчихсэн. Зээлээ төлөөгүй. 2013 онд энэ явдал ил болонгуут компаниа дампууруулж, өөрөө хуулийн байгууллага дээр явж очсон. Энэ хэргийг Монголын хууль хяналтын  байгууллага зургаа дахь жилдээ шалгаж байна. Гэвч Ш.Батхүүгийн авсан зээлийн хүү нэмэгдсээр байгаа тухай тааруухан мэдээ бидэнд байнга сонсогдож буй.

 

Сүүлдээ Арбитраар баахан явсан. Манай Засгийн газар яллаа л гэдэг, ялагдлаа ч болдог. Яг үнэндээ ард түмэнд энэ талаарх бодит мэдээлэл байхгүй, хүрдэггүй юм. Харин Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас нэгэн шаардлага бүхий албан бичиг хүлээж авсан тухай мэдээлэл бидэнд ирлээ. “Стандарт” банкныхан манай Засгийн газрыг “…“Жаст”-ын Ш.Батхүүгийн авсан зээлийн 117 сая ам.долларыг тав хоногийн дотор төл. Эс тэгвээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжилнэ” гэжээ.

 

Энэ асуудлаар Засгийн газрын гишүүд 2019 оны гуравдугаар сарын 31-ний ням гаригт хуралдсан байна. Ингэж хуралдаад ямар шийдвэр гаргасан талаар тодорхой мэдээлэл алга. Гэхдээ С.Баярын “байрны дүү”-гээс болж ийм өрөнд унасан Монголын Засгийн газар дэлхийд нэртэй, томоохон хуульчидтай хамтран ажиллаж байгаа гэж байна. Гэтэл “Стандарт” банкны манай улсад өгсөн тав хоногийн хугацаа өнөө маргаашгүй дуусах гэж байдаг. Тус банкинд өгөх 117 сая ам.доллар бидэнд бий юу.

 

Солонгосоос авах 500 сая, Америкаас ирэх 350 сая ам.доллараа шууд шилжүүлдэггүй л юм бол манай улсад ийм санхүүгийн боломж байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тийм ч биз. Хамгийн гол нь Засгийн газар энэ бичгийг асар нууцалж, энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Тиймээс Засгийн газрын онцгой дэглэмтэй байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг маань Өмнөд Африкийн “Стандарт” банк битүүмжилж магадгүй байна. Нэг үгээр, бид энд “хөх”-ийг нь булаалдаж байтал тэндээс гадаадын банк “ам”-ыг нь барьчихаж мэдэхээр боллоо гэсэн үг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.3 № 68 (6035)

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Эзэд нь бна хөрөнгий нь хураагаад:
Хулгайлсан эзэд нь бна. Хулгайлсан хөрөнгөөр нь энэ өрийг буцааж төлөөд л болоо.
2021-10-20
зочин:
51%барьцаанд тавихад нѳлѳѳлсѳн тухайн үеийн тѳрийн ѳмч хариуцсан удирдлагууд Жаст Батхүү Баяр засгийн нѳхдүүдиын хѳрѳнгийг хурааж улсын хлхиролыг тѳлүүлэх хэрэгтэй.
2019-04-04
Bat:
51%, 49% гээд л байхын. 100% гэж ойлгож байгаа шүү дээ тэр чигт нь тавьсан гэсэн шүү дээ
2019-04-04
Mongoldoo avaad irsen 49% g bulaaldahiin orond ene aldah geed baigaa 51% uug yagaad tag chig suugaad baigaa ni ih sonirholtoi baina.Nuguu syrhii duhgraad baisan hymyys haichisan be
2019-04-04
Хэн түрүүлж том цохиж чадсан нь хождог хорвоо одоо яая гэхэв улсаас баахан шааж шаачаал хэдэн шүүгчийн прокурортой нь худалдаад авчихна, Атарцэцэгээс эхлээд л явж өгнө дөө түрүүчээсээ амиа хорлоод эхэлцэн
2019-04-03
хулгай хөгжлийн банкнаас өөрөө?
2019-04-03
D:
Tr bathuu gantsaaraa ideegyi l bh idsen uusan humuus ni tul huuliin haeiutslaga hulee
2019-04-03
Jastiin bathuugeer toluul erdenetiig bituumjilbel ard bid yaj amidrah we
2019-04-03
Эзэд нь байхад телуулж хариуцлага хулээлгэх хэрэгтэй
2019-04-03
Баян Монгол:
Монгол банк 3.7 тэрбум доллартай боллоо гээд том том яриад байгаа шдэв Энэ их мөнгөний 5 хувь ч хүрэхгүй л мөнгө шдэ Төлчихөөд ард нь хулгайч нартайгаа тэмцээч
2019-04-03
26,000 ТӨГРӨГ БУЯНААРАА БОЛОГ:
26.000 ТӨГРӨГ БУЯНААРАА БОЛОГ . ХОЖИМ БОЛОХ БИЗ ГЭЭД ЭРДЭНЭТИЙН ӨР ЛҮҮ ХАНДИВ ӨРГӨЧИХЬЕ
2019-04-03
Багаа:
Хуцваа олон улс бүр хурааж аваасай билээ чог таатай юм бүгдийг нь аваарай эд нарын хохь нь
2019-04-03
Yun Elbegee ve erguu gichii mine
2019-04-03
ЗГ-цаг үрж "ухантах"-ын оронд энэ бол с.баяр, ц.элбэгдоржийн халхавчин дор явагдсан бүлэг этгээдийн ЛУЙВАРуу, Лондонд САНААТАЙ ЯЛАГДУУЛСАНуу, стандарт банк луйварт ӨӨРӨӨ эхнээс нь ХАМТ ОРОЛЦСОНуу, 4Э-ийн бүлэг өрийг стандартаас 20-30саяар нууцаар худалдаад авчихсан уу гэдгийг яаралтай шалгуулаад тогтоовол ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР илрэнэ!!!
2019-04-03
Темер зам бариулалгvй тэгнэж хэвтээд улсаас 280 сая $ идээд овоолсон ямар ч хэрэггvй шороогоо сая дахиад 280 сая $оор Эрдэнэс Тавантолгойд шахсан Жэнког огцруулж барьж хориочээ!
2019-04-03
Daraana tomor zamaa bayraas neheeree.
2019-04-03
Bolj debile mongolchuud. Gadnii 49% mongoldoo avchirsan humuusiig buruutgaad baisan. Mongoliin 51% iig hulgaich nar aldaj bna sh dee
2019-04-03
хулгай хөгжлийн банкнаас өөрөө?
Bitgii hutsaarai
2019-04-03
irgen:
Mongoliin toriin luivarchin hulgaich nariin hiisen ajil….ochij ochij afrikiin orond mongoliin horongoo bityymjlyylj mongol ulsiig shivshig bolgoh ni dee, hichneen udaan shalgadag um be ???? bas l huuliinhan hamgaalj omgoolood 6 jil bolj baigaa hereg yy ???…Naad yhej baisan luivarchidaaraa tolyyleechee, shorond ni hiij horongiig ni bityymjilj , huraaj hohirliig tolyylehgui yhsenee hiigeed baigaa um be???
2019-04-03
naad batkhuu bayar , ganzorig naraa tsaazlaach
2019-04-03
26,000 ТӨГРӨГ БУЯНААРАА БОЛОГ:
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН ЭНЭ ОНЫ БҮХ АШИГ БА ОРЛОГООР ТӨЛЧИХ , ИРГЭН БҮРТ 26,000 ТӨГРӨГ ДҮҮРЧ БУЯНААРАА БОЛО ГЭЭД ,ЭРДЭНЭТЭЭ АВАРЪЯА
2019-04-03
Bitgii hutsaarai
IRGEN:
HARAAL IDSEN NOVSHNUUDAAS BVH YUMIIG NI HURAAGAAR TSUL VR HVVHDEES NI CH HURUNGIIG NI HURAA
2019-04-03
Энэ битүүмжлэх асуудал бол ЭРДЭНЭБИЛЭГТЭНГҮҮДИЙН Хийж Байгаа АЖИЛ. Энэ НОВШНУУДЫГ ШОРОНД НЬ ХАТААХ Хэрэгтэй
2019-04-03
одоо яая гэхэв эхлээд тэр 117 сая $ толчоод С.Баяр ш.Батхуу Ч.Ганзориг Д.Сугар мэтийн 4 хулгайчыг буудъя. хулгайч нарт СУРГАМЖ болог. хулгайч нар айдаг байх естой
2019-04-03
С.Баяр гэдэг фсда зээлийнх нь 60 % - ыг авсан гээд наад долийсон ллар чинь хэлээд байгаа юм байна. Хан Ресурс гэдэг компанид Монгол улсыг 70 сая $ ТОЛУУЛСЭН. наад фсдагаа барьж алаачээ
2019-04-03
Zocnin:
Bathuu Bayr nariin balag buhel ulsiig maani syiryyleh ni yasan muu humuus be
2019-04-03
Зочин:
энэ ч бараг элбэгдоржтонгуудаас гарсан үг байна даа. тэр болтол хаа ч байсан юм бэ. хамгийн гол нь дээрэмчдийн гараас салгаад авсан, одоо учиртай
2019-04-03
Багаа:
Хуцваа олон улс бүр хурааж аваасай билээ чог таатай юм бүгдийг нь аваарай эд нарын хохь нь