Мөс цөмөрч, живсэн иргэнийг хайж байна
2019-04-03 08:42

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 3 дугаар хэсгийн “Нүхэн гүүр”-ний урд Орхон голд иргэн О усанд цөмөрсөн тухай дуудлагаар эрлийн ажиллагаа зохион байгуулагдаж байна.

 

Иймд томоохон гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй хэдий ч мөсний зузаан буурч, мөс хэврэгших мөн гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг ард иргэд онцгойлон анхаарч цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, мөн цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжлохыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
IRGEN:
GOL USAAR BITGII YAVAA GEED ANHAARUULAAD BHAD YASAN TENEG HVMVVS VE. TEGEED ARAASAA UCHNUUN HVNIIG HVITEN GOLD UDUR SHUNUGVI HAIGUUL HIILGEED . MURUURUU UURSDIIHUU AYULGVI BAIDLIIG ANHAARUULSAAR BAITAL AYTAIHAN AVAAD YAVJ BOLDOGGVI YUM BHDAA.
2019-04-03