Казино тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэж буй. Энэ дунд мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдад хариуцлага тооцох асуудал хэлэлцэгдэн, шийдвэрлэгдсэн байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ уг асуудлыг танилцуулан, Засгийн газар тодорхой шийдвэр гаргасан байна. Ингэхдээ төрд ажиллаж байгаа албан хаагч мөрийтэй тоглох, казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцож байхаар шийдвэрлэв. Энэ асуудалд олон нийтийн хяналтыг харгалзаж байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ.
Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авлигад живэх дөхсөн байна. Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй. Тэгэхээр иргэд нь бухимдалгүй яах вэ" гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ