ШУУД: Казино тоглосон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө
4-3

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн Төрийн албан тушаалтан, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтан казино тоглож байвал хариуцлага тооцож, албан тушаалаас нь хүртэл чөлөөлөх журам гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Засгийн газар шийдвэрээ улирал бүр тайлагнана. Солонгост айлчлал хийж байхдаа энэ асуудлаар уулзалт хийсэн. Засгийн газар энэ талаар анхаарч ажиллаж байгаа. Нийгмийн сүлжээ, сэтгүүлчид, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд энэ талаар бидэнд мэдээлэл ирүүлэхийг хүсч байна хэмээлээ. 

 

-Төрийн албан тушаалтан гэдэгт УИХ, Засгийн газрын гишүүд хамаарах уу?

 

-Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт УИХ-ын гишүүд, сайд нар багтана. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх Засгийн газарт байхгүй. Гэхдээ шууд мэдээлж явна. Хар тамхи, биеэ үнэлэлттэй холбоотой мэдээлэл бидэнд ирж байгаа. 

 

-14 тэрбум төгрөгөөр одоогийн Ерөнхий сайд казинодсон гэдэг. Энэ журам үйлчлэх үү?

 

-Журам ухарч үйлчлэхгүй. Ирээдүйг харж үйлчилнэ. 

 

-"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал ямар шатанд байна вэ?

 

-Ерөнхий сайдад ХХБ-наас санал ирсэн. ХХБ-наас ямар санхүүгийн эх үүсвэр гарсан бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хөгжлийн банкинд шалтгалт орсон байгаа. Нөхцөл байдал сайжирч, үнэн мөн нь тогтоогдох байх. 

Shuud.mn
Сонин хачин
Солонгосын Казиногоор үйлчлүүлдэг олон эрхэм гишүүд бий дээ Архангайхан толгой цохино доо зураг бичлэгийн хийвэл шагналтай л байлгүй дээ
2019-04-03
Топор болон еерее ч одоо ч тоглодог юм бишvv
2019-04-03
fgf:
Мааааааш зөв.
2019-04-03
qwer:
Олсон мөнгөө зарцуулахыг нь хориглоод нэмэр болох уу? Их хэмжээний мөнгө олоод байгаа аргыг нь алга болго л доо
2019-04-03
poker geji morotoo toglodog baramt aar ilchilvel shangnatltei baih yostoo, company ni yos zui iin kode aan batlaji mordohgui bol DELHEE DAYAR ENE COMPANY YOS ZUI KODE UGUI GEJI ZARLAH ,COMPANY IIG BURTEGEHGUI BAIH HEREGTEI
2019-04-03
irgen:
ter ih terbum chin tegeed yun mongo ve ??? hamaatai l baih heregtei shdee, odoo tord baigaa hymyyst huuli uharch uilchlehgui yah um be ??? !!! ta nar iim hachin um yaridagaa bolioch, odoonii eronhii said haanaas yaj tiim ih mongotei, kazinodood baij baidag um be, tatvariin mongo l baigaa bizdee medeej hereg …!!!!
2019-04-03