Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг байгууллаа

Төрийн ордонд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо.

Хэлэлцээрийг Засгийн газар, ажил олгогчийг төлөөлж МАОЭНХ, ажилтны эрх ашиг, сонирхлыг хамгаалах МҮЭ гэсэн нийгмийн зөвшлийн гурван талаас тэнцүү тооны төлөөлөл оролцож хийдэг байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
-Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр амжилттай байгуулагдаж, талууд гарын үсэг зурж баталгаажууллаа. Тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хэмжээгээр нэмсэн. 2019-2020 оны хэлэлцээрийн гол онцлог бол нэгдүгээрт ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарна. Хоёрдугаарт иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна. Гуравдугаарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн ослыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгоно хэмээв.
Уг хэлэлцээр нь 6 бүлэг 51 заалттай аж.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ