Зардал хэмнэх гурван үйлдэлт принтер
2019-04-03

Хорны үнэ өндөр, ашиглалтын багтаамж бага байдаг нь принтерийн түгээмэл дутагдал. Epson компани хэрэглэгчийн ашиглалтын зардлыг хэмнэх үүднээс EcoTank систем бүхий принтер үйлдвэрлэж байгаа нь сүүлийн таван жилд Ази тивд хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн болж байна. Ийм загварын нэг Epson L3110 бол хэрэглээний явцад картриж солихгүйгээр хорыг нь нэмж цэнэглэх боломжтой хэвлэх төхөөрөмж юм. Хувилах, хэвлэх, скайннердах 3 үйлдэлтэй.

 

 

Худалдан авч буй принтерийн бүрдэлд хор бүхий иж бүрдэл контейнер дагалдах учраас нэмж хор авах шаардлагагүй. Контейнертэй нэг иж бүрдэл хор 7500 хүртэл өнгөт, 4500 хүртэл хар-цагаан нүүр бүхий хэвлэлд хүрэлцэнэ.

 

Epson L3110 нь А4 форматтай хар цагаан, өнгөт баримт бичиг төдийгүй гэрэл зураг ч чанартай хэвлэнэ. Өвөрмөц технологитой хор. Epson Micro Piezo хэвлэгч толгой бүхий Epson L3110 принтер нь тод хурц өнгөтэй тод гэрэл зургийг гадуураа сул хөвөөтэй болон хөвөөгүй хэвлэх тохиргоотой.

 

Хор бүхий цэнэглэх контейнер сав санаандгүй асгах, гоожуулахаас хамгаалсан клапантай. Контейнерын хошуу цэнэглэх аманд холбогдмогц клапан нээгдэж бэх буюу хор хэвлэх төхөөрөмжид орно. Контейнерыг цэнэглэх хошуунаас салгамагц клапан хаагддаг тул контейнерыг доош харуулж тавьсан ч бэх-хор асгарахгүй.

 

Epson брэндийн албан ёсны дистрибьютор PC mall

 

Утас: 7575-3535, 99903535, 93353535, 95953535
www.pcmall.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хэвлэгч гээч.
2019-04-03