Синчигаз ХХК-ийн түгээгүүрээс ГАЗ алдагджээ
2019-04-03

Баянхошууны тойргийн зүүн урд талд байрлалтай Синчигаз ХХК-ийн шинээр барьсан АХЦС-ийн түгээгүүрээс шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу НМХГ-ын эрчим хүчний хяналтын улсын байцаагчид СХД-ийн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалт хийсэн байна.

 

Өнгөрсөн 03 сарын 29-ний өдөр дээрх АХЦС-д өдөр туршилт тохируулга хийх зорилгоор тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулсан байна. Гэвч өчигдөр түгээгүүрийн шингэн хэмжигч тоолуурын их биед цууралт хагарал үүсч, шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байна. Тус газарт Сонгинохайрхан дүүрэг дэх Онцгой байдлын албанаас хийн тоног төхөөрөмжийн болон аюулгүй байдлыг хангажээ. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.


НМХГ-аас өмнө нь буюу 2018 оны 9 дүгээр Синчигаз ХХК-ийн тус станцад сард хяналт шалгалт явуулахад батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж эхлүүлсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 заалтыг үндэслэн 1.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар үйл ажиллагааг зогсоожээ.


Улмаар 09 дүгээр сарын 18-ны өдөр 02-07-104/02-180737 албан даалгаврыг хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахад үйл ажиллагаа зогссон байдалтай байжээ. Гэвч тус байгууллага дур мэдэн туршилт хийж, дахин зөрчил гаргасан нь энэ аж.


М.Болд

Shuud.mn
Сонин хачин